Сэтгэгдэл 0

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Цагааннуур сумын "Доод Цагааннуур"-ын хог хаягдлыг цэвэрлэлээ.
Алба хаагчид 50-100 метрийн урттай 19 ширхэг загасны тор, сээтэг гаргаж, хагас тонн хог хаягдлыг татан гаргаад байна.
Энэхүү ажил нь Хөвсгөл нуурт зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургуулийн хүрээнд хийгдсэн гэдгээрээ онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.