“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 50 дугаар байрт бичигдэж байна.
Өнөөдөр 16:00 цагт (12 дахь барилдаан) манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа эхний даваанд Шведийн бөх, Европын аварга, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” паралимпын наадмын оролцогч Дернхейм Гүдрич Николинатай барилдана.
Энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Л.Туруунаа нь 2022 оны ДАШТ-ээс мөнгө, 2023 оны Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.