Сэтгэгдэл 0
ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан модон барилдааны спортын “Колмар’’ цомын төлөөх тэмцээнээс -100 кг-ийн жинд Архангай аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад Н.Ганболд хүрэл медаль хүртлээ.
Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн нэгдсэн форумын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнээс манай улсын баг тамирчид нийлбэр дүнгээр тэргүүлсэн юм.
Ахмад Н.Ганболд нь Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бол модон барилдааны спортоор гуравдахь жилдээ хичээллэж байна.
Энэ хугацаанд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, бүсийн аваргын алт, мөнгө, улсын аваргын мөнгө, хүрэл, Азийн аваргын хүрэл медалийг тус тус хүртсэн амжилтыг үзүүлээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.