Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ

2024/03/19

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Ле Минь Чигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын эхэнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгд бараалхав. БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг Вьетнам, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож байгаа энэ үед Монгол Улсын ерөнхий прокурор тус улсад айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Вьетнам Улсын ерөнхий прокурор Ле Минь Читэй хийсэн уулзалтаар хоёр улсын прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, талуудын хооронд 2014 онд байгуулсан “Хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд шинэчлэн, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа харилцан илэрхийллээ.

Ялангуяа “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, иргэдийн харилцан зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл солилцох, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын прокурор солилцооны богино болон дунд хугацааны хөтөлбөр баталж, харилцан туршлага солилцох, уулзалт, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тогтов.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНСВУ-ын Ардын дээд шүүхийн ерөнхий шүүгч Нгуен Хоа Биньтэй уулзаж, хоёр орны эрх зүйн чиглэлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тэрбээр 2015 онд БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байсан тухайгаа онцолж, Монгол Улсын ерөнхий прокурорын айлчлал нь хоёр орны прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Мөн энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид БНСВУ-ын Винь Фук муж дахь Винь Куанг хорих ангид ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдтэй уулзаж, ял эдэлж буй нөхцөл байдалтай нь танилцлаа гэж УЕПГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он