Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт эхэллээ

2024/08/30

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа.

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар бодлогыг барьж ажиллаж байна вэ?

-Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ жилийн онцлогийн тухайд томуугийн дархлаажуулалтыг эрт эхэлж байна. Өнгөрсөн жил 10 дугаар сард нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалт эхэлж байсан бол энэ жил вакцины татан авалтыг эрт хийж наймдугаар сарын 26-ний өдрөөс нийслэлийн зорилтот бүлгийн хүн амд улирлын томуугийн дархлаажуулалтыг хийгээд эхэлсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 180 мянган тун вакциныг хийнэ. Үүнээс нэн тэргүүнд томуугийн өвчлөлд өртөх эрсдэлтэй, өвчилсний дараа хүндрэх эрсдэл өндөр бүлгүүдэд дархлаажуулалтын вакциныг үнэ төлбөргүй хийнэ. Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад томуугаар өвчилсөн нийт иргэдийн 50 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд, 20 гаруй хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байсан. Өөрөөр хэлбэл 70 гаруй хувь нь 0-9 хүртэлх насны хүүхдүүд байгаа учраас бага насны хүүхдүүдийг энэ дархлаажуулалтад хамруулна.

-Ямар улсад үйлдвэрлэгдсэн вакциныг Монгол Улсад оруулж ирдэг вэ? Дархлаажуулалтын ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Эрүүл мэндийн яамны захиалгаар НҮБ-ын Хүүхдийн сангаас вакцины худалдан авалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Greencross” гэдэг вакциныг хэрэглэж байна.  Энэхүү вакциныг өвлийн улиралтай орнуудад түгээмэл хэрэглэдэг.  А хүрээний 2 төрлийн вирус, В хүрээний хоёр төрлийн вирусийн эсрэг вакцин юм. Өөрөөр хэлбэл томуугийн үүсгэгчийг таньж хариу урвал үзүүлэх боломжтой вакцин гэж хэлж болно.

Вакцин нь тухайн вирусээр өвчлүүлэхгүй байх, өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвчлүүлэх дархлаажуулалтын тогтолцоог бүрдүүлж өгдөг ач холбогдолтой. Томуутай холбоотой хийсэн судалгаанаас харахад вакцинд хамрагдсан иргэдийн өвчлөх магадлал 50 хувиар буурч, өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэл нь 50-иас дээш хувиар буурдаг.  

-Томуугийн төрлийн өвчлөл нэмэгддэг өвлийн улиралд хүүхдийн эмнэлэг, тасгийн ор хүрэлцдэггүй тухай иргэд шүүмжилдэг. Энэ жил орны хүрэлцээг нэмэгдүүлж, энэ төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажил арга хэмжээг авахаар төлөвлөж байна вэ?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд нийт 800 хүүхдийн ор байдаг. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед орны тоог 2000 хүртэл хүчин чадлыг нэмэгдүүлж ажилладаг. Дархлаажуулалтыг эрт эхэлж буй гол ач холбогдол нь томуугаар өвчилсөн хүүхдүүдийг хэвтэн эмчлүүлэх хэмжээний хүндрэлд өртүүлэхгүй байх явдал юм.

-Бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн байгууллагын боловсон хүчний тоог нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Манай салбарт хүний нөөцийн хомсдол, тэр дундаа мэргэшсэн хүний нөөцийн хомсдол үүсээд буй. Эрүүл мэндийн салбарын нийгмийн баталгаа, цалин хөлсний урамшууллыг нэмэгдүүлэх ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд нийслэлд эрүүл мэндийн байгууллагууд шинээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал өмнө нь Сонгинохайрхан жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон бол энэ жил Сэлбэ эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болсон. Эмнэлгийн тоо нэмэгдэхийн хэрээр тухайн эмнэлэгт ажиллах хүний нөөц бид бэлтгэх шаардлагатай. Тиймээс бид энэ ажилд цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

-Сургууль, цэцэрлэгийн анги танхимыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил ямар шатанд явж байна вэ?

-Боловсролын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон бусад холбогдох агентлагийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийдэг. Энэ жил 75 байгууллагад хяналт шалгалтыг явуулахаар төлөвлөөд байна. Сургалтын барилга байгууламж, гал тогооны үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэл,  анги танхим эрүүл, аюулгүйн байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийдэг. Хяналт шалгалтын ажил өнөөдрийн байдлаар 60 орчим хувьтай үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Нийслэл, аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам эхэллээ
“Хүрээ цам-Даншиг наадам 2025"-ын хөтөлбөр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам эхэллээ
Нийслэлийн өдөр, даншиг наадмын хурдан морины уралдаанд Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ
ОХУ-ын “Сибирийн нисэх буудлууд” ХХК, “Урал” хувьцаат компанийн автомашины үйлдвэрлэл, экспорт хариуцсан төлөөлөгчидтэй уулзав
Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллана
Зарим төрлийн тэтгэврийг иргэнээс баримт шаардахгүйгээр цахимаар тогтоох боломжийг бүрдүүлнэ
Улсын хэмжээнд 5 түймрийг цурамд оруулж, 9 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
Х.Баасанжаргал: Хүний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бүрдүүлэхээр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялж байна
“Хүрээ цам-Даншиг наадам 2025"-ын хөтөлбөр
Нийслэл, аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
Казахстан Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар Монгол Улсын иргэн Р.Сарангоог томилжээ
Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 350 сая ам.долларын бонд арилжлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он