Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Халх гол 85: Тойрон аяллынхан сайхан дурсамж бүтээсэндээ сэтгэл хангалуун байна

2024/08/30
Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд зургаа дахь удаагаа зохион байгуулсан “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Орос залуусын хамтарсан тойрон аялал амжилттай өндөрлөөд байгаа билээ.
 
Эрхүүгээс Халхын гол хүртэл үргэлжилсэн тус аялалд Оросын Холбооны Улсаас оролцсон залуус манай төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадуудтай уулзаж, халуун дотно яриа өрнүүлсэнээс гадна Батлан хамгаалахын яамаар зочилж, удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, дурсгалын зураг татууллаа.
 
Хоёр орны ард түмний хамтдаа байгуулсан түүхэн ялалтын үнэ цэн, ач холбогдлыг орчин үеийн хүүхэд, залууст ойлгуулан таниулах, ахмад үеийнхээ баатарлаг үйл хэргээр бахархах үйлсэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа уламжлалт тойрон аяллыг санаачлагч Оросын Холбооны Улсын "Ветеран" сангийн Эрхүү мужийн салбарын дарга, тойрон аяллын Оросын талын удирдагч Торский Олег Игорьевич тэргүүтэй оросын багийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар тэргүүтэй батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудаас гадна Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх ахмадын зөвлөлийн дарга хошууч генерал Д.Магсаржав нар хүлээн авч уулзсан юм.

 Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Халхын голын байлдаан болсон түүхт газар нутгийг биеэр үзэж, Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчдын гавьяат үйлсийн талаар дуулж мэдэрсэн залуус сайхан дурсамж бүтээгээд ирсэндээ тун сэтгэл хангалуун байлаа.

Холбоотой мэдээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
ГИХГ: 34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо
Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он