Сэтгэгдэл 0

Маш хүчтэй гэгдэх "Тайфү-10" хар салхи /Англи хэл дээр "Шаншан" гэх/ нь 08 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Японы баруун талаас эхлэн зүүн талыг дайрч гарах төлөвтэй байна. Ингэхдээ асар хүчтэй салхи салхилахаас гадна зарим газарт өдөртөө 300-400 мм-ийн буюу их хэмжээний хур тунадас орж, хуй салхи, үер, өндөр давалгаанд өртөх аюулыг нэмэгдүүлж болзошгүй. Иймд иргэдийг цаг агаарын болон онцгой байдлын мэдээг тухай бүр анхааралтай ажиглахыг зөвлөж байна.
Хар салхины үед хэрэгжүүлэх бэлтгэл ажил:
1. Хоол хүнс & ус нөөцлөх /Хэд хоногийн/,
2. Лаазалсан болон бэлэн хоолны 2 хоногийн нөөцтэй байх,
3. Цахилгаан төхөөрөмжөө цэнэглэх (Гар утас / iPad / Тоглоом/ гар чийдэн/цэнэг хураагуур),
4. Салхинд хийсэж болох зүйлийг хурааж цэгцлэх, бэхлэх /Тагтны хэсгийг мартаж болохгүй/,
5. Будааны савандаа будаа агшааж тавих /Хэрэгтэй үед онигири хийх зэргээр идэж болохоор бэлтгэх/,
6. Цэвэр усаар ванныг дүүргэх,
7. Автомашины бүрэн бүтэн байдлыг хангах /Шатахуун, явах эд анги, тос тосолгоо г.м/,
8. Тайфү салхины үеийн заавар удирдамж судлах (Англи/Япон хэл)
Хар салхи таны гэрт ойртсон үед авах арга хэмжээ:
1. Онцын бус тохиолдолд гэрээс гарахгүй байх,
2. Цонх, тагт, хөшиг зэргийг хаах.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.