Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

БНСУ-ын “Ханганг Сүү” эмнэлгийн эмч нар түлэгдэлтийн сорвитой хүүхдүүдэд үзлэг, мэс засал хийлээ

2024/08/26

БНСУ-ын “Ханганг Сүү” түлэгдэлт, гоо сайхны эмнэлгийн захирал, их эмч Song Woo Jin, Choi jae-goo болон сувилагч Yun Hyo Seon нарын баг бүрэлдэхүүн энэ сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллаж, 2 хүүхдэд түлэгдэлтийн дараах сорви суллах, үйл ажиллагаа сэргээх мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.

Түүнчлэн тус эмнэлгийн захирал Song Woo Jin түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний үед ашиглах Pelnac хиймэл арьс, түүний хэрэглээний талаарх сургалтыг эмч сувилагч нарт хийж, өөрийн арга туршлагаас хуваалцлаа.

Уг үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ болон “Ханганг Сүү” эмнэлгийн эмч нарын баг бүрэлдэхүүн, “U Nine Change” олон улсын байгууллагатай хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд түлэгдэлтийн дараах сорвитой 120 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгсөн бөгөөд нөхөн сэргээх эмчилгээнд чухал шаардлагатай чийгшүүлэх тос бэлэглэсэн байна.

ГССҮТ-өөс “Ханганг Сүү” эмнэлэгтэй 2012 оноос эхлэн хамтран ажиллаж буй бөгөөд эмч, сувилагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, сургалт зохион байгуулах зэргээр харилцан туршлага солилцохоос гадна түлэгдэлтийн дараах сорвитой хүүхдүүдийг тус эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлжээ.

Цаашид тус эмнэлэгт нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг, мэс засал эмчилгээ, сургалт хийх үйл ажиллагаагаа өргөжүүлж, түлэгдэлтийн тусламж үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт шинэ арга технологийг эх орондоо нутагшуулахаар зорьж буй юм гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.  

 

Холбоотой мэдээ

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов
Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Энэ оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ
НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
ЦЕГ: Бусдыг хутгалж гэмтээсэн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Бага насны хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амиа алдах тохиолдол өндөр байна
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
“Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он