Сэтгэгдэл 0
Нийслэлийн Засаг даргын 2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн Цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Сүүлийн 14 хоногийн хугацаанд хяналт шалгалтын бүрэлдэхүүн 18500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж 10 ширхэг тарваганы нойтон мах илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна.
Хяналт шалгалт 2024 оны 10 дугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.