Сэтгэгдэл 0

Өнөөдөр /2024.08.23/ Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилгад гал түймэр гарсан дуудлага мэдээлэл 15:30 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход барилгын гадна фасад болон гражийн дээврийн хэсэг шатаж байсан.Нэмэлтээр 15:37 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, автомеханик шаттайгаар ажиллаж байна.
Гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.