Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

П.Наранбаяр: Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна

2024/08/22

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл хангахтай холбоотой үйл явц, нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өгөв.

2024-2025 хичээлийн жилд нийслэлд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142,150 хүүхэд байгаа бөгөөд 1-р шатны бүртгэлийг 2024 оны 8-р сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан “И-Монголиа” системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн системээр хуваарилалт хийлээ.

Эхний шатны бүртгэлд 103,999 хүсэлт цахимаар ирсэн бөгөөд 2024 оны 8-р сарын 20, 21-ний өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын утасны дугаарт мессежээр хариу хүргүүлэв. Харин 2-р шатны цахим бүртгэлийг 2024 оны 9-р сарын 5-наас 15-ны өдөр хүртэл зохион байгуулна.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 11,768 хүүхдийн хүчин чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэрлээд байна. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн 274 цэцэрлэгт 15,000 хүртэлх хүүхдийг хамруулахаар төлөвлөлөө.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн элсэлтийг цэцэрлэгийн адил “И-Монголиа” системээр бүртгэж байна. Бүртгэл 2024 оны 8-р сарын 12-ноос 25-ны хооронд үргэлжилнэ.

Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлд байгаа гэсэн судалгааг гаргасан. Үүнийг шийдвэрлэхийн тулд 29 сургууль сургалтын зориулалттай байрыг нэмэлтээр түрээсэлнэ. Өнөөдрийн байдлаар 22 сургуулийн 15,955 хүчин чадалтай түрээсийн байрыг судалж, шийдвэрлэв.

Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймагт сургуулийн өмнөх боловсролын хүртээмжид анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа бол Ховд, Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймгийн ерөнхий боловсролын зарим сургуулийн бүлэг дүүргэлт 40 буюу түүнээс дээш болсон үзүүлэлттэй байна.

Мөн албан ёсны статистик мэдээллээр 2024 оны 7-р сарын 20-ны байдлаар нийт ерөнхий боловсролын сургуулиудад 4217 багшийн сул орон тоо үүссэний 2429 нь Улаанбаатар хотод байна. Харин цэцэрлэгт нийт 508 бүлгийн багшийн сул орон тоо үүссэний 304 нь Улаанбаатар хотод байгаа юм.

Сүүлийн таван жилийн үзүүлэлтийг харьцуулахад 2700-3900 хүртэлх багшийн сул орон тоо үүсэж, тухайн хичээлийн жилийн 1-р улиралд 80 хүртэлх хувьтай нөхөгддөг байна. Энэ онд багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2805 оюутан төгссөний 708 нь сургуулийн өмнөх, 526 нь бага боловсролын, үлдсэн нь бусад мэргэжлийн багш нар байна. Тэтгэвэр тогтоолгож, тэтгэмжээ суулгасан багшлах боловсон хүчин 1077 байна. Мөн багш бэлтгэх их сургуулиудын 3, 4-р дамжаанд 3998 оюутан суралцаж байна.  

Боловсролын яамнаас багшийн сул орон тоог шийдвэрлэх, богино хугацаанд нөхөх зорилгоор багш бус мэргэжилтэй их, дээд сургуулийг амжилттай төгссөн иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. Энэ хугацаанд хөрвөх сургалтаар багш мэргэжил эзэмшиж, үндсэн багшаар ажиллах боломжтой болно. Хичээлийн жилийн 1-р улиралд дадлагажигч багш нарыг цалинтай ажиллуулах, тэтгэвэр тогтоолгосон багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах ажилтнуудад сургалтын цаг олгох зэргээр цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Энэ онд Боловсролын сайдын 2024 оны А/01 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Шинэчилсэн бүтцээр хичээлийн жил нь гурван улиралтай байх бөгөөд мал аж ахуй, хөдөө, аж ахуйн үйлдвэрлэл, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалж хот, хөдөөд ялгаатай байна. Өмнөх бүтцээс хичээлийн жилийн 1 болон 3-р улиралд бие даалтын долоо хоног, 2-р улиралд цахим сургалтын долоо хоногийн төлөвлөж өгснөөрөө онцлогтой. Ингэснээр нийслэлд хүйтний болон утааны оргил үед урт амрах, хөдөө, орон нутагт мал төллөлтийн үед хүүхдүүд эцэг эхдээ туслах боломж бүрдэнэ.

Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага боловсролын түвшинд үндэсний сургалтын хөтөлбөрийн туршилтыг эхлүүлнэ. Боловсролын салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд англи хэлний “Pearson” хөтөлбөрийг эхний ээлжид ерөнхий боловсролын 100 сургуулийн 3, 4-р ангид турших бол 5-7-р ангид үндэсний хэмжээнд нэвтрүүлнэ.  Математикийн “Eduten” хөтөлбөрийг 2-5-р ангид үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр бэлтгэл хангалаа.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 1-5-р ангийн дижитал сурах бичгийн цахим систем нэвтрүүлэх явц 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бага ангийн 1670 хичээл, 150-аас дээш төрлийн модуль, 12,525 интерактив дасгал, 15,864 интерактив хуудсыг sur.esis.edu.mn цахим системд байршуулав.

Хичээлийн шинэ жилийн нээлт сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт заасны дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа 9-р сарын 1-нд эхэлнэ. Энэ оны 9-р сарын 1-ний өдөр ням гараг тохиож байна.

Хичээлийн жилийн эхний өдөр буюу 9-р сарын 1-ний өдрийн үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн суралцахуйн төвүүд багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй, уян хатан, нүсэр бус төсөр байдлаар зохион байгуулах зөвлөмж, чиглэлийг Боловсролын ерөнхий газраас хүргүүлсэн. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 9-р сарын 1-нд аливаа албан тушаалтан ямар нэг цэцэрлэг, сургууль дээр очихгүй байх чиглэл өгөв.

Мэргэжлийн боловсрол, сургалтын болон дээд боловсролын байгууллагууд 2024 оны 9-р сарын 2-ны өдөр нээлтээ хийж, хичээл сургалтаа эхлүүлнэ. Нээлтийн цагийг орон нутгийн онцлог, бодлого чиглэлд нийцүүлэн тогтоох юм. Тухайлбал, нийслэлд замын түгжрэл, хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэх цагийг тооцох гэх мэт.

Мөн боловсролын сургалтын байгууллага бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлийн шинэ жилд зориулсан мэндчилгээ, “Монгол Улсын Үндсэн Хууль” сэдэвт цахим контентыг суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд боломжит хувилбараар нээлттэй, хүртээмжтэй хүргэнэ.

2024 онд Боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 744.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 490 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

 Энэ онд багтаан 74 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2024 оны 7-р сарын 31-ний байдлаар нийт 17-г нь дуусгаж, ашиглалтад хүлээн авсан бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүчин чадал 4710-аар нэмэгдэв.

Цаашид 2024 оны 8-р сард 5, 9-р сард 15, 10-р сард 5, 12-р сард 32 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад хүлээн авна. Ингэснээр 29 цэцэрлэг, ерөнхий боловсролын 25 сургууль ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 13,725 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадал 4280 ороор тус тус нэмэгдэх юм.

Улсын хэмжээнд гүйцэтгэгчээс шалтгаалж удааширсан 30 төсөл, арга хэмжээний гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн байгууллагууд дараагийн шатны арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд 11 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд зохицуулалт хийж, эрчимжүүлэх арга хэмжээг авлаа.

Мэдээллийн төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр хувийн сургуулиудын сургалтын төлбөр, хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх талаар сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр:

  • Зорилтот бүлгийн 80,000 гаруй хүүхдүүдийн цэцэрлэгийн хоолны нэмэлт 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагчаас авахгүй, төсвөөс гаргана.
  • Хувийн сургуулиудын төлбөрийн мэдээллийг нээлттэй болгож, эцэг эх, асран хамгаалагчид уг мэдээлэлд суурилан сонгох боломж олгох хэрэгтэй. Хувийн сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсээр байвал боловсролыг импортлох магадлал өндөр болно.
  • 9-р сарын 1-нд аливаа төрийн гурван өндөрлөг зэрэг аливаа албан тушаалтан ямар нэг цэцэрлэг, сургууль дээр очиж хүндрэл учруулахгүй, зөвхөн мэндчилгээ дэвшүүлнэ. Энэ бол багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын баяр байх ёстой хэмээлээ.

Холбоотой мэдээ

Японы Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийжээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг СХД-т байгуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Японы Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийжээ
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг СХД-т байгуулна
Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Энэ оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ
НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
ЦЕГ: Бусдыг хутгалж гэмтээсэн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он