Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Л.Хосбаяр: Ус сувгийн газрын нэг жилд нийлүүлдгийн тавны нэгтэй тэнцэх усыг 18-хан компани шавхан зайлуулж байна

2024/08/21

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдөр таны ахалж байгаа хоёр ажлын хэсгийн хурал боллоо. Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар болон худгийн талаарх ажлын хэсгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Албан ёсны нэршил нь их урт нэртэй ажлын хэсгүүд л дээ. Нэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. Бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед түгээмэл тархацтай ордыг хориглох тухай ярихгүй, харин зөв зохистой ашиглаж, нөхөн сэргээлт хийх шаардлагаа өндөрсгөнө. Ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдаж саналуудаа нэгтгэнэ.

-Харин нөгөө ажлын хэсэг нь...

-Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын, хязгаарлалтын бүс ойгоор бүрхэгдсэн талбай, ойн сан бүхий газар, цэвэр бохир усны шугам сүлжээ шинээр хийхээр төлөвлөсөн, зураг төсөл батлагдсан инженерийн дэд бүтэцтэй, төвлөрсөн шугам сүлжээтэй газарт цооног өрөмдөж худаг гаргахыг хориглох талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг. Бид үүнийг хялбарчлаад “Худаг” гээд байгаа. Ажлын хэсэг маш өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Бидний гол зорилго бол ундны усыг цэвэр байлгах, хамгаалах. Хэн нэг нь дуртай газраа өрөмдөөд худаг гаргаад байдгийг цэгцэлье гэж байгаа. Мэргэжлийн байгууллагын өгч байгаа мэдээллээр Монгол Улсад 78 мянган худаг байдаг. Үүний гуравны нэг нь Улаанбаатар хотод байна. Нэг худгийг тойроод олон арван нүхэн жорлон байна. Ийм нөхцөлд тэр худаг, худгийн ус цэвэр байх боломжгүй. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 350 мянган нүхэн жорлон бий. Харин Усны газрын дарга Д.Батбаяр бол 680 мянган нүхэн жорлон байгаа гэдэг. Яагаад жорлонгийн тоо яриад байна вэ гэхээр ямар зайд яаж нөлөөлдөг гэдэг нь чухал. Судалгаагаар хөрсөн дээр ямар байгаагаас шалтгаалаад 6-250 метр радиуст гэдэсний савханцар тархаж байдаг. Тэгэхээр тэр олон мянган жорлон, тэр олон мянган худгийг бохирдуулж, эргээд энэ нь хүндээ халдвар тараах үндэс болоод байна. Хөрсний бохирдол, ундны ус ярьж л байгаа бол нүхэн жорлонгийн асуудал заавал ингэж давхар яригдах болчхоод байна. Худгаа тоолоод яг тоог нь гаргачихъя, бас нүхэн жорлонгийн нэгдсэн тоог гаргая. Нэг талдаа нүхэн жорлонг багасгах, байгальд ээлтэй технологиудаар шийдэх ажил нь явах байх. Нөгөө талдаа ундны усаа цэвэр байлгаж, хэн дуртай нь өрөмдөж худаг гаргадгийг цэгцлэх цаг ирсэн.

-Худгийн тоог яаж гаргах вэ, ер нь цаашдаа худаг гаргах зөвшөөрлийг хориглоно гэж ойлгож болох уу?

-Хэрэглээг хянах, гүний усыг хамгаалах хамгийн эхний арга бол гүний худгаас ус хэрэглэдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд усны тоолууртай болох шаардлага тавих. Гүний усыг зөвхөн өрхийн хэрэгцээнд, ундны зориулалтаар ашиглана гэдэг ч юм уу заалт оруулаад хэрэглэж байгаа хэн боловч тоолууртай байна гээд журамлаад өгвөл худгийн тоо гарчихна, бас хэрэглээг хянаад явчихна. Ажлын хэсэг дээр бол гүний худаг өрөмдөхийг хориглох тухай маш олон үндэслэлтэй саналуудыг мэргэжлийн хүмүүс гаргасан.

-Усны төлбөрийн асуудал ер нь яригдав уу? Манай улс бол хэрэглээний усандаа маш бага тариф тогтоосон улсын нэг шүү дээ.

-Манай улс усны дөрвөн төрлийн төлбөр л авдаг. Нэгдүгээрт, ус ашигласны төлбөр. Энэ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Хоёрдугаарт, ус бохирдуулсны төлбөр. Энэ нь ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Гуравдугаарт, ус хомсдуулсны төлбөр. Харамсалтай нь, 2012 оноос усны тухай хуульд байгаа энэ заалтыг өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байдаг юм билээ. Дөрөвдүгээрт, усны үйлчилгээний төлбөр гэж байгаа. Энэ бол бидний мэддэг төлбөр. Бид үүнийг хэрэглээний ус ашигласны төлбөр л гэж ярьдаг. Яг үнэндээ бид усаа үнэгүй ашигладаг. Одоо төлөөд байгаа төлбөр бол Ус сувгийн газрын гаргадаг зардлыг л төлж байгаа. Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөлд ч манай улсын хэрэглээний усны үнэ тарифыг маш бага гээд тарифыг бага багаар нэмэгдүүлж олон улсын жишигт ойртуулах зөвлөмж өгсөн байдаг.

-Танаас тодруулга ярилцлага авч байгаа энэ үед нийслэлээс хөрсний усыг зориулалтын бусаар зайлуулж байгаа зөрчлүүдийг арилгуулахаар ажиллаж байна. Хөрсний усыг хууль бусаар зайлуулах, зөвшөөрөл авахгүй шавхах зэрэг ноцтой зөрчлүүд байх шиг байна?

-Усны газраас авсан мэдээллээр хөрсний ус зайлуулах зөвшөөрөл авсан 18 аж ахуйн нэгж байгаа юм билээ. Энд нэг тоо баримт хэлье. Ус сувгийн удирдах газар жилдээ 50 сая метр.куб ус нийлүүлдэг. Гэтэл хөрсний ус зайлуулах зөвшөөрөл авсан энэ 18 аж ахуйн нэгж 11 сая куб.метр усыг шавхан зайлуулж байгаа. Зөвшөөрөл аваад зайлуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ бодоод үз дээ. Ус сувгийн удирдах газрын жилдээ нийлүүлдэг усны тавны нэгтэй тэнцэх усыг 18-хан компани шавхаад зайлуулж байна. Зөвшөөрөлгүй хэд ч байгаа юм бүү мэд. Сүүлийн хэдэн хоногт гэхэд л нийслэл маш олон зөрчлийг илрүүлж, үүрэг өгөөд явж байна. Бид хүүхдийг шүдээ угаахдаа крантаа хаа, усаа хэмнэ гээд л байдаг. Бодит байдал дээр хэдхэн аж ахуйн нэгж ийм их хөрсний усыг шавхаж байна. Харамсалтай, хайран байгаа биз.

Холбоотой мэдээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа
Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг орон нутагт нутагшуулна
"Автомашингүй өдөр" буюу бямба гарагт 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Гар утсыг нь хулгайлж, данснаас нь 10 сая төгрөгийг нь шилжүүлжээ
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
ЗГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он