Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Зүүн Хойд Азийн хотын дарга нар аялал жуулчлалын хөгжлийн талаар хэлэлцлээ

2024/08/03

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Чуулга уулзалтын хоёрдугаар хуралдаан “Эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Бүс нутгийн хотуудын соёл-аялал жуулчлалын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна

“Монголын аялал жуулчлалын холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр эхний илтгэлийг "Улаанбаатар аялал жуулчлал: хотын иргэд болон жуулчдын сонирхлыг уялдуулах нь" сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4-т “Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ" хэмээн заасан байдаг. Энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ Улаанбаатар хотын онцлог давуу талыг хадгалсан эдийн засгийн өсөлтийг дэмжих, тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлах нь чухал юм. Нийслэл хотоос аялал жуулчлалын чиглэлээр дараах үйл ажиллагааг явуулж байна. Нэгдүгээрт, хотын орон зай, дэд бүтцийн төлөвлөлт, төвлөрлийг сааруулах, хөрш дагуул хотуудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн ажлуудыг хийхээр бэлтгэж байна. Хоёрдугаарт, Нийслэлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууламж, аяллын хөтөлбөр болон аюулгүй байдлын үйлчилгээг хүртээмжтэй болгоход чиглүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, аливаа хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь тухайн хотын даац, хүчин чадал, онцлогоос хамаардаг бөгөөд "Улаанбаатарын аялал концепци хүрээнд автобусны аялал, соёлын үзэсгэлэнт газрын аялал шашны аялал, ноолуурын үйлдвэрийн аялал зэрэг хөтөлбөр, бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна. Дөрөвдүгээрт, Улаанбаатарын аялал жуулчлалын өнгө төрхийг тодорхойлох нэрийн хуудас болсон сэдэвчилсэн арга хэмжээ, эвентүүдийг хөгжүүлэх зорилт тавьсан. Тавдугаарт, "UB Tourism"-ийн концепцийн хүрээнд "Нүүдэлчдийн хот", "Зочломтгой Улаанбаатар 182", Улаанбаатар аялал жуулчлалын мэдээллийн төв болон бусад цахим код бүхий үйлчилгээг сайжруулна. Зургаадугаарт, ухаалаг ба ногоон хотын зарчмуудыг хэрэгжүүлэхүйц технологийн дэвшил, оршин суугчдын амьдралын чанар, аз жаргалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүс нутгийн болон ах дүүс хотуудын соёл-аялал жуулчлалын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай” гэдгийг онцлов.

БНХАУ-ын Чөндү хот Пандаг аялал жуулчлалын брэндээ болгож, Бээжин хот өөрийн онцлог суурилсан аялал жуулчлал хөгжүүлж байна

БНХАУ-ын Чөндү хотын Ардын Засгийн газрын гадаад харилцааны газрын орлогч дарга  Хуан Тао “Чөндү хотыг дэлхийд алдартай цэцэрлэгт хүрээлэн ба панда нийслэл болгон хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд хулсны баавгайг хэрхэн хотынхоо нүүр царай болгож, аялал жуулчлалын брэнд үүсгэж буй талаараа туршлага хуваалцав.  Чөндү хот соёлоо гадаад улсад сурталчлах, гадаадын соёлыг эргүүлэн нэвтрүүлэх замаар "Парк хот" брэндийг хөгжүүлэхээр зорьж буй аж. Ингэхдээ гадаадын жуулчдад чиглэсэн маркетингийн сурталчилгааг олон сувгаар хөгжүүлэх зорилт тавьжээ. Тус хотын гол брэнд нь хулсны баавгай  буюу панда бөгөөд "Panda IP" үйлдвэрлэлийг хөгжүүлж, дэлхийд "Panda" брэндийг сурталчлах ажлууд эхлүүлжээ.

Мөн БНХАУ-ын Бээжин хотын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хорооны орлогч дарга Ли Юүнфү “Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд соёлын аялал жуулчлал нь Бээжин хотын чухал хэсэг бөгөөд орон нутгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах болон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг танилцуулав. Сүүлийн жилүүдэд "БНХАУ-ын дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санаа"-ны дагуу Бээжин хот "Хоёр уул" онолыг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү онолын хүрээнд "Бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үйлчилгээг сайжруулах, брэнд төлөвшүүлэх, жишиг стандарт бий болгох" зэрэг арга хэмжээ авчээ. Үр дүнд нь  дээрх хөгжлийн зарчмын дагуу Бээжин хотын онцлогийг шингээсэн орон нутгийн аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэх загварыг бий болгож чадсан байна.

Санкт-Петербург, Пусан, Мияконожо туршлагаасаа хуваалцав

Харин ОХУ-ын Санкт-Петербург хотын Аялал жуулчлалын хөгжлийн хорооны нэгдүгээр орлогч дарга Панкевич Евгений Викторович  "Аялал жуулчлалын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, үр дүнтэй хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нь" сэдвээр танилцуулга хийв. Илтгэлийн хүрээнд Санкт-Петербург хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй төслүүд, түүний механизмыг тодорхой жишээн дээр танилцуулж, өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Тухайлбал, нийтийн амралт, аялал жуулчлалын байгууллагын барилга байгууламжийг сэргээн засварлах, ашиглах концессын гэрээг хувийн хэвшилтэй байгуулжээ. Мөн зочид буудал, амралт зугаалгын цогцолбор байгуулах концессын гэрээг амжилттай байгуулсан байна.

БНСУ-ын Пусан хотын хувьд жилийн турш зөөлөн уур амьсгал зонхилдог бөгөөд ложистик, автомашин, санхүү болон аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа аж. Тус хотын захиргааны гадаад харилцааны хэлтсийн дарга Хуан Юн Ха "Пусан хотын аялал жуулчлалыг дэмжих чиг хандлага: ажил, амралтыг хослуулах нь” хэмээх илтгэлдээ, Пусан хот нь БНСУ-ын хойгийн зүүн өмнөд хэсэгт орших дэлхийн хамгийн ачаалалтай тээврийн хоёр дахь том боомт. Дээр нь зөөлөн уур амьсгалтай. Тиймээс "National Graphic" сэтгүүлээс 2022 онд Пусан хотыг "2023 оны сэтгэл татам газрууд", Trip.com сайтаас 2023 онд "Аялал жуулчлалын хурдацтай алдаршиж буй газар"-аар тус тус шалгаруулсан байна. Пусан хотын захиргаа сүүлийн хоёр жилийн хугацаанд дижитал нүүдэлчид болон ажилчдад зориулсан ажлын хөтөлбөрийг идэвхтэй сурталчлах болжээ. Энэ хүрээнд хотын ирээдүйн төлөвлөгөө, жуулчдыг ажил, амралтаа зугаатай өнгөрүүлэх дэлхийн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх стратеги гарган хэрэгжүүлж эхэлсэн зэрэг туршлагаа хуваалцав.

Түүнчлэн Япон Улсын Миязаки мужийн Мияконожо хотын захиргааны бүс нутгийн сурталчилгааны хэлтсийн дарга Наоми Камэтани Япон Улсын Засгийн газар нь 2008 оноос орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор "Татварын хандивын тогтолцоо” хэрэгжүүлж байгааг танилцуулав. Уг тогтолцоо нь иргэн өөрийн хүсэлтээр оршин сууж буй хотоосоо бусад хотод хандив өргөснөөр тус нутгийн нэрийн бүтээгдэхүүн болон татварын хөнгөлөлт авах боломжтой. Энэхүү "Татварын хандив"-ын дүнгээр Мияконожо хот нь сүүлийн жилүүдэд Япон Улсад тасралтгүй тэргүүлжээ. Тэрбээр "Орон нутгийн онцлог бүхий мах, махан бүтээгдэхүүнээр дамжуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь” илтгэлдээ Мияконожо хотын санаачлан хэрэгжүүлж буй "Meat Tourism"-ын талаар танилцууллаа.

Холбоотой мэдээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа
Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг орон нутагт нутагшуулна
"Автомашингүй өдөр" буюу бямба гарагт 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Гар утсыг нь хулгайлж, данснаас нь 10 сая төгрөгийг нь шилжүүлжээ
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
ЗГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он