Сэтгэгдэл 0
Өнөөдөр "Сэндли бонд 2.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 287 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/219 тоот тушаалаар бүртгэгдсэн "Сэндли ББСБ" ХК-ийн "Сэндли бонд 2.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 07-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
"Сэндли бонд 2.0"-ын үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.