Сэтгэгдэл 0

"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын эмэгтэйчүүдийн жудо бөхийн -57 килограммын жинд Дэлхийн аваргын хошоо хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн -73 килограммын жинд Тбилисийн "Их дуулга" тэмцээний аварга, ОУХМ Б.Эрдэнэбаяр нар барилдаанаа эхэлнэ.
ОУХМ Б.Эрдэнэбаяр эхний тойрогт Швейцар улсын тамирчин, Дэлхийн аварга Нилс Штамптай хүч үзнэ. Тэрбээр эхний учраагаа ялснаар шилдэг 16-д Испани болон Гамби улсын бөхчүүдийн ялсантай барилдана.
Харин ОУХМ Л.Энхрийлэн эхний учраандаа “Токио 2020” зуны XXXII Олимпын наадмын аварга Косово улсын бөх Нора Гяховатай барилдана. Эхний учраагаа ялснаар Л.Энхрийлэн Герман болон Нидерланд улсын бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.