Сэтгэгдэл 0

"Парис 2024" зуны Олимпын наадмын байт харвааны төрлийн чансаа тогтоох харваа болж өндөрлөлөө. Манай тамирчин Азийн аварга, ОУХМ Б.Отгонболд нийт дүнгээр 643 оноотойгоор 54-р байрт жагссан байна. Урьдчилсан харваанд өрсөлдсөн 64 тамирчин нийт оноогоороо жагсаж, 1-64 байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Цаашид хасагдах журмаар явах буюу дараагийн шатанд 32 тамирчин тунаж, өрсөлдөнө.
Манай тамирчин хасагдах шатанд чансаа тогтоох харваанд 11-р байрт эрэмбэлэгдсэн Мексикийн тамирчин Матиас Грандетэй халз цэц мэргэнээ сорихоор боллоо. Матиас Гранде нь 20 настай, дэлхийн чансааны 17-р байрт эрэмбэтэй тамирчин аж гэж МҮОХ-оос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.