Сэтгэгдэл 0
Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 2024 оны 07-р сарын 24 ны өдрийн 11:00-12:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь км-т байрлах Сайншанд гүүрний орох талын хэсгийн хөвөө их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүссэн байна.
А39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 10 цэгт хөвөөний хажуу хэсэгт сархиа үүссэн, авто замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж урссан бөгөөд үүнээс 14:57 цагийн байдлаар 11-14- км-ын 3 байршилд авто замын зорчих хэсэг рүү үерийн ус давсан хэвээр байна.
Зам хариуцагч Дорноговь АЗЗА ТӨХК авто замын бэлэн байдлыг хангуулахаар шуурхай ажиллаж байгаа тул иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчоорой.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.