Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлав

2024/07/25

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаанаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэв. 

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн хүрээнд 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болгож, Аргалант-Эмээлт дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжих юм. Мөн жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо бий болгоход дэмжлэг үзүүлэн ажиллана. Хамгийн гол нь арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасна. Мөн арьс ширний экспортын хэмжээ өсөх үр өгөөжтэй төсөл юм.

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагааг явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ. Мөн Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөлттэй уялдуулан дахин төлөвлөж оршин суугчид, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй, ногоон байгууламж бүхий, нийгмийн цогц үйлчилгээг бүрдүүлсэн тохилог орчин бий болно хэмээн тооцож байгаа.  НИТХ-аас 2023 онд тус паркийн ТЭЗҮ-г баталсан. Одоо хэлэлцэж буй шинэчлэлийн хувьд төслийн талбайн урд 500 айлын газар олгогдсон байгаа бөгөөд энэ хэсэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх юм. Мөн хог хаягдлыг ангилах ялгах, паркийн эрчим хүчний хэрэглээний 24 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс шийдэх зорилгоор нарны зай хураагуурыг суурилуулахаар болсон байна.

Төсөл нийт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай байхаар батлагдсан бол дээрх нэмэлт ажлуудын хүрээнд шаардлагатай санхүүжилт өсөх тооцоог гаргажээ. Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын 63 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 27 хувийг гадаадын зээл тусламжаас бүрдүүлнэ. Аж үйлдвэрийн парк төлөвлөгөөний дагуу ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 6.7 жилийн дараа бүх зардлаа нөхнө гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид танилцуулав. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж баталлаа.  

Товчхон:

  • Нийслэлийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Сонгуулийн хороог Нийслэлийн ЗДТГ-ын дарга П.Хадбаатар ахалж ажиллана.
  • Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүүгийн тайлангийн цэвэр ашгаас 1 тэрбум 340 сая 522 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажилласан байна.
  • Ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинээр сургууль барихтай холбоотойгоор 1966 онд ашиглалтад орсон тус барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.

Холбоотой мэдээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа
Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг орон нутагт нутагшуулна
"Автомашингүй өдөр" буюу бямба гарагт 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Гар утсыг нь хулгайлж, данснаас нь 10 сая төгрөгийг нь шилжүүлжээ
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
ЗГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он