Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн гүүрний ойролцоо Туул голд машин живжээ. Энэ талаарх дуудлагыг өчигдөр оройн 20:10 цагт бүртгэн авч, Аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн автомашинд зорчиж явсан хоёр иргэнийг гаргажээ.
Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан орчимд Туул голд зургаан настай хүүхэд голын усанд урссан дуудлага мэдээлэл өчигдөр /2024.07.23/ бүртгэгдэж, Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Нийслэлийн хэмжээнд 2024 оны долдугаар сард голын усанд нийт 10 иргэн амь эрсэдсэн байна. Үүнийн долоо нь том хүн, гурав нь бага насны хүүхэд байжээ.
Усны ослын шалтгаан нь иргэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос болсон байна. Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас гол, мөрний усны түвшин нэмэгдсэн тул голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулж байна. Иймд:
- Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,
- Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх,
- Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.