Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2024/07/17

Авлигатай тэмцэх газраас 2024 оны нэгдүгээр сард төрийн өмчит "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж байв. Тэгвэл прокуророос /2024.07.17/ энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Түүнийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн менежерээс 37 сая төгрөгийн хахууль авсан гэж буруутган, 2023 онд хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэрбээр өмнө нь "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Замын-Үүд дэх ложистикийн төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд  "Зүүнбаян төмөр зам" компанийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын салбарын техникийн хяналтын үзлэгийн инженер С.Б нь иргэн Ж.О-ийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн мэдээллийг өөрчилж, үзлэг оношилгоонд оруулж, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • “Монголын төмөр зам” ТӨХК-ийн газрын дарга Д.Б нь ашиг сонирхлын үүднээс эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Монголын төмөр зам” ТӨХК-аас хэрэгжүүлж байгаа тендер, төсөлд БНХАУ-ын компаниудыг шалгаруулах, тендер, төсөлтэй холбоотой мэдээллийг дамжуулсны хариуд БНХАУ-ын “Ш”, “И” компаниудын Монгол дахь төлөөлөгч Л.Т-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Хил хамгаалах ерөнхий газрын дугаар ангийн тээврийн хэрэгслийн шалгагч Д.А нь “И” ХХК-ийн тээврийн хэрэгсэл хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн зөрчлийг илрүүлсэн боловч холбогдох баримт бичгийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлээгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэн Г.З-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • БНХАУ-ын иргэн В.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мөрдөгчид албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Холбоотой мэдээ

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
ГИХГ: 34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо
Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он