Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон бухын хөшөөг нээлээ

2024/07/16

Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон бухын хөшөөний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон санхүүгийн салбарын байгууллага, холбоодын удирдлагууд оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн томоохон бүсүүдэд бухын дүрслэлийг хэрэглэж, улсынхаа эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хүч чадал, ололт, амжилтыг бэлэгшээдэг уламжлалтай. Энэхүү жишгээр манай улсын хувьд санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зэх зээлийнхээ өсөлт, хөгжлийг бэлэгшээж бухын дүрслэл бүхий хүрэл хөшөөг өөрийн орны ёс заншлыг шингээн урлаж бүтээсэн нь өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна. Ийнхүү санхүүгийн салбарт хүчин зүтгэж буй нийт ажилтан, энэ салбарт хувь нэмрээ оруулж буй хүн бүрт зориулж Улаанбаатар хотынхоо энэхүү хэсгийг “Санхүүчдийн талбай” гэж нэрлэж түүн дотроо салбарынхаа онцлогийг шингээсэн бухын хөшөөг босгосон нь томоохон үйл явдал болж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр нийслэлд өнгө нэмж, иргэд, олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна.

Энэ жил Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 100 жил, Даатгалын салбарын 90 жилийн ой тохиож байгаагаас гадна Санхүүгийн зохицуулагч байгууллага ялангуяа хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн хугацаанд хөгжлийн түвшин шинэ шатанд гарч, санхүүгийн олон шинэ бүтээгдэхүүнтэй, дэд бүтэц, технологи, хууль эрх зүйн хувьд олон улсын жишигт нийцсэн, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хөгжлийн түүхэнд хамгийн өндрөөр өсөж, FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) ангилалд албан ёсоор багтсан шинэ өнгө төрх бүхий орчин үеийн зах зээл болж хөгжөөд байна. Хөрөнгийн зах зээлд гарч буй энэхүү өндөр өсөлт нь эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогын реформ болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр биржийн бус зах зээлийг бий болгох, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах, зах зээлийн зохицуулалтын орчныг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээний үр дүн билээ.

Үүнд яалт ч үгүй төр, хувийн хэвшил, дэд бүтцийн байгууллагууд болон зах зээлд оролцогч бусад мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа нөлөөлснийг онцлох нь зүйтэй байх. Түүнчлэн зах зээлийн өсөлт, хөгжилд Монгол Улсын иргэн бүрийн оролцоо ч чухал бөгөөд энэхүү хөшөөгөөрөө дамжуулж хүн бүр хөрөнгийн зах зээлийн талаар ойлголттой болж түүнийг дагаад санхүүгийн салбар маань илүү ихээр хөгжихийг ерөөж байна” гэсэн юм.

Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон энэхүү хүрэл хөшөөг уран бүтээлч Ж.Цолмонхүү, Д.Анхбаяр, Д.Ариунболд, Б.Лхагважав, Н.Саруул-Оргил, О.Жамьяантүвдэн болон Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид бүтээсэн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ

Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
АН-ын бүлэг: Ашигт малтмалын тухай хууль, ХАҮТ-ын тухай хуулийн мэдээллийг сонсоно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
АН-ын бүлэг: Ашигт малтмалын тухай хууль, ХАҮТ-ын тухай хуулийн мэдээллийг сонсоно
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ
Алба хаагчид нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он