Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Төв цэнгэлдэхийн баяр наадмын бэлтгэл тохижилтын ажил бүрэн хангагдаж байна

2024/07/10
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эхлүүлсэн.
 
Энэ жилийн баяр наадмыг угтан доорх бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг баяр наадмыг зохион байгуулах салбар хороод, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамт олон, НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас хийж гүйцэтгэлээ.
 
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгосон.
 
- 7000 ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан.
 
- Баяр наадмын үеэр хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулах 40 зогсоол байгуулсан.
 
- 16 цамхагт шинэ лед гэрлийг суурилуулсан.
 
- FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилсэн.
 
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан.
 
- Энэ жил шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд нэг зэрэг 70 хүн үйлчлүүлэх боломжтой.
 
- Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүс бий болгон дотор нь олон төрлийн тоглоом байршуулсан.
 
- Баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэхээр төлөвлөлөө гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 
 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ

​Д.Сүндий уул уурхайн томчуудын эгнээнд албан ёсоор орж иржээ
АТГ: Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн томоохон төслүүдтэй холбоотой хэргүүдийн шалгалтын явцыг мэдээллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

​Д.Сүндий уул уурхайн томчуудын эгнээнд албан ёсоор орж иржээ
АТГ: Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн томоохон төслүүдтэй холбоотой хэргүүдийн шалгалтын явцыг мэдээллээ
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, "Эрдэнэт үйлдвэр"-т хохирол учруулахыг завдагсдыг баривчлав
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
​С.Бямбацогт мөнгө угаагч, хүүлэгчдийн хяналтыг атгахаар улайрч байна
ГЕГ: 2026 оны эхний 10 сард автобензин импорт 11.5 хувиар өсжээ
Цэрэг зодуулсан уу, хүнд өвчтэй байв уу
Маргааш "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан болно
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он