Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Шинэ Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ

2024/07/09

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулсан.

Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан байна.

Засгийн газрын бүтэц:

  1. Эдийн засаг, хөгжлийн яам;
  2. Гадаад харилцааны яам;
  3. Сангийн яам;
  4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
  5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
  6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
  7. Батлан хамгаалах яам;
  8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийняам;
  9. Боловсролыняам;
  10. Гэр бүл, хүнийхөгжлийн яам;
  11. Зам, тээврийн хөгжлийн яам;
  12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
  14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
  15. Эрчим хүчний яам;
  16. Эрүүл мэндийн яам.

Засгийн газрын бүрэлдэхүүн: 

  1. Монгол Улсын Ерөнхий сайд
  2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
  3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
  4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
  5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
  7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
  8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
  9. Гадаад харилцааны сайд;
  10. Сангийн сайд;
  11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
  12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
  13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудынсайд;
  14. Батлан хамгаалахын сайд;
  15. Байгальорчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
  16. Боловсролын сайд;
  17. Гэр бүл,хүний хөгжлийн сайд;
  18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
  19. Хотбайгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
  20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
  22. Эрчим хүчний сайд;
  23. Эрүүл мэндийн сайд.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоохдоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн Засгийн газрын бүтэц дээр тулгуурлан, ерөнхий чиг хандлагыг Англи, Герман, Сингапур зэрэг парламент нь манайхтай төстэй, холимог тогтолцоотой улс орнуудынхтай төстэй байхаар тодорхойлсон хэмээсэн.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг гэр бүл, хүний хөгжил рүү чиглүүлж, үндсэн үзэл баримтлалыг хүний хөгжил гэдэг цогц ойлголт руу хандуулсныг тодотгосон.

Түүнчлэн залуучуудыг соёл, спорт, аялал жуулчлалтай хамтатган авч үзэх нь олон улсын нийтлэг жишиг гээд энтертайнмент, бүтээлч үйлдвэрлэлийн салбартай залуучууд идэвхтэй холбогдож байж ирээдүйд итгэх итгэл, эх оронч үзэл төлөвшинө гэж үзэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг байгуулахаар төлөвлөсөн гэлээ.

Уул уурхайг зөвхөн ухах салбар гэж ойлгох бус дэвшилтэт технологид тулгуурласан, үйлдвэржсэн чиглэл рүү орох нь зүйтэй учир Аж үйлдвэрийн яамыг уул уурхайгаас салгаж болохгүй хэмээн тайлбарласан.

Хууль зүй, дотоод хэргийн асуудлыг “жастис” буюу шударга ёс гэдэг агуулга руу оруулж ирснийг Ерөнхий сайт тодотгоод, бид зөвхөн хууль сахиулах биш шударга ёсыг нийгэмд тогтоох, хууль тэгш үйлчлэх, хүний эрхийн асуудлуудыг ч хамтад нь авч үзэх ёстой. Эдийн засгийн хөгжлийн яам нь бодлого төлөвлөлтийн яам бөгөөд энэ агуулгаар ШУА-ийг Эдийн засгийн хөгжлийн яам руу татсан гэлээ.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Э.Бат-Амгалан сайд зорилтот бүлгийн орон сууцны төслүүдийг зориуд гацааж байна уу
Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
Ой, хээрийн гал түймрийн дуудлагын 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байна
Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний, нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
Шатахууны үнийн өсөлт инфляцыг улам өрдөх нь тодорхой боллоо
ДЭМБ: Оросын лабораторын ажилтны нас баралтын шалтгааны талаар одоог хүртэл мэдээлэлгүй байна
Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57 дуудлага бүртгэгджээ
Компаниуд дахин алдагдал хүлээхгүй хэмээн АИ92-ын үнийг 560 төгрөгөөр нэмжээ
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс сэргийлэх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ
Монгол инженер, техникийн ажилтнууд монголд хамгийн өндөр төмөр замын гүүрийг барьж байгууллаа
Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
ТАНИЛЦ: “Хямд алт зарна” гэх луйврын оролцогчоор дуучин О.Гансувд, түүний нөхөр 3.Төрмандах нар мөн нэрлэгдэв
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (толгойт) чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он