Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок аравдугаар сард ашиглалтад орох боломжтой боллоо

2024/07/08

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.

Ингэснээр тус станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станц ирэх аравдугаар сард ашиглалтад орох боломжтой боллоо.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул болон холбогдох албаныхан Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллалаа.

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй тус цахилгаан станц нь дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай.

Өнөөдрийн байдлаар эхний блок буюу 150 мBт хүчин чадалтай станцын ажлын явц 72 хувьтай үргэлжилж байна.

Тодруулбал, тус станцын GIS 220кВ-ын ил хуваарилах байгууламжийн тоног төхөөрөмжийг угсарч, гадна барилгын ажил дууссан байна.

Мөн А баганын гадна шин суурилуулалт болон трансформаторын холболтын ажил, тоноглол суурилуулалт,  тусгаарлалт, нарийн хэмжүүрийн кабель холболт, өндөр хүчдэл талын 3 фазын цэнэг шавхагчийг хийж дуусжээ.

Турбингенераторын барилгын дунд болон нам даралтын турбины цилиндрийн даацын суурийг байршуулсан бөгөөд турбины суурийн плитаны хүлцлийг тохируулж дууссан байна.

Харин станцын зуухны нүүрсний бункерийн угсралт 85 хувьтай үргэлжилж байна. Мөн агаарын компрессорын барилга, ESP цахилгаан шүүлтүүрийн барилга угсралт болон эргэлтийн усны насос, үйлдвэрийн хаягдал усны насос станцын барилгуудын угсралт үргэлжилж байна. Эхний блок энэ аравдугаар сард ашиглалтад орох бол II блок 2025 онд ашиглалтад орно. Ийн тус 2 блок бүхий 300 мВт цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2024-2028 онд Улаанбаатар хот метроны I, II шугам, тойрог хурдны зам, Туулын хурдны зам, Шинэ зуун мод хотын дэд бүтэц болон зураан дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Эдгээр ажлыг хийхэд зайлшгүй эрчим хүч шаардлагатай. Иймээс Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бон арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулан санхүүжилтийг шийдвэрлэлээ. Мөн Улаанбаатар хот 50 мВт-ын хүчин чадалтай батарей цахилгаан станцын нээлттэй тендерийг энэ сард зарлаж, уг станцыг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг сэргээж чадах юм. Үргэлжлүүлэн 2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад оруулна. Ингэснээр дээр дурдсан бүтээн байгуулалтын ажлыг хийхэд эрчим хүчний асуудалгүй үүсэхгүй” гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ

Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
АН-ын бүлэг: Ашигт малтмалын тухай хууль, ХАҮТ-ын тухай хуулийн мэдээллийг сонсоно
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ
Алба хаагчид нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он