Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ЦЕГ: 726 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ

2024/07/01

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.06.24-өөс 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд) 38.080 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 726 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 17, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 252, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 21, Өмчлөх эрхийн эсрэг 292, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 116, бусад 12 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 53.314 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 52.008 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 51.095 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 913 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2756, Танхайрах 144, Хүний биед халдах 303, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 145, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 47.304, бусад 1356 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 79 иргэнд 23.700.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 145 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 25, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 49, сураггүй алга болсон хүн 80, шүүхээс даалгасан хүн 29, зөрчил үйлдсэн этгээд 11 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоолоо. 

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Нэр бүхий иргэд бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий клубт 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 03 сарын хооронд үйлчлүүлэх хугацаандаа тус клубийн ажилчдыг үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байх зорилгоор зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, ажилчдын бие махбодод халдсан, заналхийлсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тус клубийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Б, Т, Г нарын хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Ц нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын хооронд цахим орчинд “Санхүү авна” гэх зар мэдээллийг байршуулж, насанд хүрээгүй хохирогч Х-г ар гэрийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан, биеийг нь үнэлүүлж ашиг олох зорилгоор, зорчих эрхийг хязгаарлахгүйгээр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн “Ц”-н хууль бус үйлдэлд энэ оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 06 дугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Ж нь бусадтай бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дэвсгэрт байх дархан цаазат газраас энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 638.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Н нь Архангай аймгийн Их тамир сумын нутаг дэвсгэрээс  энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр хууль бусаар мод бэлтгэж, 923.590 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Б нь бусадтай бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 1.000.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Б нь бусадтай бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж, 3.000.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээс энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор техник ашиглан газрын хэвлийд халдаж,117.789 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчинд нэр бүхий хаягаас энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Өөрөө л болж байвал бусад хамаагүй.. ” гэсэн гарчигтай тээврийн хэрэгслийн зураг бүхий бичвэр мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан зөрчил гаргасан иргэн “Х”-ийн үйлдэлд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Холбоотой мэдээ

Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Т.Даваадалай: Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Дугуйн болон явган замын ажлыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна
Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно
“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна
“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно
АТГ: Эрүүгийн 871 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он