Сэтгэгдэл 0

Улаангом-Хандгайт чиглэлийн 58.35 км хатуу хучилттай замын их засварын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна.
Уг авто замын их засвар хийгдсэнээр иргэдийн зорчих ая тух, аюулгүй байдал хангагдаж, аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
"Боршоо" боомтыг шинэчлэх ажил хэрэгжиж дууссантай холбоотой боомт руу чиглэсэн тус замыг засаж, сайжруулснаар ачаа тээврийн эргэлт сайжирч, улс орон, бүс нутгийн худалдааг өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.