Сэтгэгдэл 0
Он гарснаас хойш тасралтгүй өссөөр өнгөрсөн дөрөвдүгээр сард дээд цэгтээ хүрч өссөн зэсийн ханш Хятадын нөхцөл байдлаас болж огцом уналаа. БНХАУ-ын дотоодод цахилгаан утас, сантехникийн металын агуулах дүүрсний дараа зэсийн үнэ буурсанб айна. Пүрэв гарагт фунт зэсийн үнэ 4376 ам.доллар болж буурлаа. Шанхайн биржийн агуулах дахь металын нөөц дөрвөн жилийн дээд түвшинд хүрч, 330 мянган тонн хүрсэн тухай Блумберг агентлаг мэдээлжээ.
БНХАУ-ын дотоодод зэсийн нөөц нэмэгдэх төлөвтэй байгаа тул ойрын саруудад зэсийн ханш буурна гэж шинжээчид үзэж байна. БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн үнийн уналтаас шалтгаалж, барилгын бүтээн байгуулалт саарах хандлагатай байгаа нь ийнхүү зэсийн ханш огцом унахад нөлөөлж байгаа аж.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.