Сэтгэгдэл 0
Улаанмаамын ЭРДЭНЭБАЯР: АМАА ҮДҮҮЛЭХГҮЙ, НҮДЭЭ ТАГЛУУЛАХГҮЙ, ЧИХЭЭ БӨГЛҮҮЛЭХГҮЙ
УИХ-ын долоодугаар тойрог буюу Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт бие даан нэр дэвшигч Улаанмаамын Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Юуны өмнө УИХ-д нэр дэвших болсон шалтгааныг тань сонирхоё?
-Нам гүм амар жимэр амьдраад явах олон арга зам бий л дээ. Гэхдээ "Улс төрийг чи сонирхохгүй байж болох ч улс төр чамаар оролдоно" гэж үг байдаг. Ялангуяа өнөөгийн улс төрийг сонирхохгүй байхын арга алга. Шувуу хүртэл буруу дэвээд гэдэг шиг төрийн бодлого шийдвэрт алдаатай буруу зүйл байсаар л байна. Ард түмнээсээ улам л алсарч хэт хийсвэр хэлбэржсэн шийдвэрүүд гарч, ард иргэдийн ахуй амьдралд нэмэр болохоосоо нэрмээс болж иргэдийн төрд итгэх итгэл алдарч байгааг хараад төрж өссөн хонхортоо зүгээр байгаад байя гэж бодсонгүй. Иргэн хүний хувьд улс орныхоо, эцэг хүний хувьд үр хүүхдийнхээ ирээдүйд сэтгэл зовниж энэхүү шийдэлд хүрсэн гэж ойлгож болно.
-Аль нэг нам, эвслээс биш бие даан нэр дэвших болсон нь ямар учиртай юм бэ?
-Анхнаасаа аливаа нэг нам эвслийг сонирхсонгүй ээ. Хэн нэгэн эрх мэдэлтэй болоод хөрөнгө мөнгөтэй нэгэнд барьцаалагдан тэдний дохио зангаа, харцны аясаар хөдлөхийг ч хүссэнгүй. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэж энгийн ард иргэдийнхээ дунд оршиж тэднийхээ дуу хоолой болж явахыг эрмэлзэж бие даан нэр дэвших болсон. Түүнчлэн ажил, амьдралын асар их дадлага туршлагатай, мэдлэг боловсролтой эх оронч сэтгэл зүтгэлтэй энгийн олон сайхан залуусыг аль нэг нам, эвслийн нэрийн өмнөөс нэр дэвших гэж хайран цаг зав, боломжоо алдахгүйгээр бие даан нэр дэвших, өөрийгөө сорьж үзэх боломж бий шүү гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулахыг зорьсон.
-Бие даан нэр дэвших нь эрсдэлтэйгээс гадна гишүүн боллоо гэхэд хүч дутах, санаачилсан ажлууд дэмжигдэхгүй байх магадлалтай юу?
-Мэдээж амьдрал тэр чигтээ тэмцэл, тэмцэж байгаа учраас эрсдэл гарах нь ойлгомжтой. Ирэх эрсдлийг тооцсон, бодсон, шийдсэн одоо элдэв шалтаг шалтгаан тоочих нь илүүц. Зарим хүмүүс хэсэг бүлгээрээ он удаан жил эрх мэдлээ хадгалан оршин тогтнож, хулгай луйвар, авилга хээл хахуулиа нуун далдлах гэж, бид л бүхнийг хийж чадна, бусад нь чадахгүй мэдэхгүй гэж ярьж иргэд сонгогчдын тархийг угааж байгааг олон сонгууль дамнуулж харлаа. Бие даагч хүн улс орон, ард иргэдэд үр өгөөжөө өгөх хууль санаачилж, зөв санал санаачилга гаргаж байвал түүнийг эсэргүүцэх буруу бодолтой хэн нэгэн гарахгүй гэдэгт итгэж байна.
-Мөрийн хөтөлбөртөө юуг онцгойлон чухалчилсан бэ?
-Мөрийн хөтөлбөрийн тухайд товчхон ярьсан ч гэлээ цаг хугацаа нилээн орно. Ерөнхийдөө говь нутгийн иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн бодлого шийдвэр дээр анхаарч, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжих, иргэдийнхээ эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй шуурхай болгох, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хангах, гадаад харилцааг өргөжүүлэх зэрэг асуудлуудыг онцолж мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.
-Говийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр ямар ажлуудыг хийж болох вэ?
-Говийн аймгууд болох Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгууд, тэдгээрийн сумдууд, түүнчлэн, говийн аймгуудад байх том жижиг уул уурхайнууд, аялал жуулчлалын баазууд, төмөр замын зөрлөгүүд сард, жилд хэдий хэмжээний, хэдэн төрлийн хог хаягдал гаргаж байгааг хэн ч тооцоолдоггүй. Эдгээр маш их хэмжээний хог хаягдлыг бараг бүгдийг нь аль ч газар ихэнх хувийг шууд газрын хөрсөнд булшлан, өнгөлөн далдлаж, төр нь иргэдээ хуурч, иргэд нь мэдсэн ч мэдээгүй юм шиг амьдрал үргэлжилсээр л байна. Тэгэхээр хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг аймаг бүрт, уул уурхайтай сум бүрт эхний ээлжинд бий болгочих нь орон нутагт ажлын байр бий болгох энгийн бодит жишээ юм. Түүнчлэн бас нэг сэтгэл түгшээсэн асуудал нь ашигласан масло юм. Говийн бүсийн энэ олон уурхайнуудад үйл ажиллгагаа явуулж байгаа компаниудын том жижиг машин техникүүдээс гарах ашигласан тос маслыг ч шууд хөрсөнд шингээж байхыг үгүйсгэхгүй. Өдөрт хичнээн тонн тос, масло болон хог хаягдал гарч, хаана очиж байгааг хянах, анхаарах төрийн хяналт ч алга. Энэ хаягдал тос маслаар ч гэсэн өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар ажлын байр бий болгох боломж байгаа гэж үздэг. Хятад хүн хогийг алтнаас илүү үнэ хүргэж зардаг, Монгол хүн алтыг хогноос доор үнээр гадагш зөөдөг гэж сүүлийн үед иргэд хоржоонтойгоор хошигнон ярьж байна. Бид бодох ёстой.
-Төрж өссөн нутаг ус, бага насны тань дурсамжаар яриагаа үргэлжлүүлье?
-Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж өссөн. Бага насаа хөдөө малын дэргэд өнгөрөөж, улмаар аймгийн төвийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд элсэн орж 10 жил суралцаж төгсөөд Цэргийн сургуульд явсан даа.
-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
-Эхнэрийг маань Б.Золзаяа гэдэг. Аймгийн Санхүү хяналт аудитын албанд ахлах байцаагчаар ажилладаг. Манайх хоёр охинтой, том охин Ууган-Эрдэнэ ОХУ-ын Санктпетербургийн Урлагийн сургуулийг "бүжиг дэглээч, найруулагч" мэргэжлээр төгсөж ирээд мэргэжлээрээ ажиллаж байна. Бага охин Энхсаруул ШУТИС-д компьютер програмын инженер мэргэжлээр суралцаж байн
-Цэргийн сургуулийг ямар мэргэжлээр суралцаж төгссөн бэ. Мэргэжлээрээ ажилласан yy?
-Одоогийн Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуулийн харъяанд байсан Хилийн Цэргийн Дээд Сургуулийг Эрх зүйч-хилийн албаны ажилтан гэсэн хос мэргэжлээр төгсөж цэргийн амьдралтай хувь заяагаа холбож байлаа.
-Таны үзэл бодол зан чанарт ажил мэргэжил нөлөөлсөн үү?
-Хувь заяаны эрхээр цэргийн тэр тусмаа хилийн цэргийн хүн болсондоо үргэлж талархаж явдаг юм. Хилийн Цэргийн Дээд Сургууль надад аливаад тууштай, зарчимч, үнэнч шударга, тэсвэр хатуужилтай байхаас өгсүүлээд аминдаа арчаатай байж биеэ зөв авч явахын ухааныг зааж сургасан. Тэгэхээр нөлөөлсөн гэж ойлгож болно.
-Хилд ажиллахын сайхан нь энэ юмаа гээд хэлвэл?
-Хилийн цэргийн 0129 дүгээр ангид хувиарлагдан очиж ажилласан он жил, өдөр хоногууд эргээд бодоход юутай ч зүйрлэшгүй уйдах, уйтгарлах завгүй сайхан үе байжээ. Уудам орныхоо захад улс монголоо харж, манаж хононо гэдэг хэн бүхэнд олдоод байдаггүй хувь зохиол гэж боддог доо. Олон сайхан офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын дунд орж ажиллан их ч зүйлийг ойлгож, ухаарч авсан маань өнөөдрийн Эрдэнэбаярыг бүтээхэд ихээхэн түлхэц болсныг хэлэх хэрэгтэй.
-Говийн бүсийн хөгжлийн талаарх таны бодол?
-Говийн бүсэд улсдаа байтугай дэлхийд гайхагдах Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Салхитын мөнгөний орд, Шивээ овоогийн нүүрсний уурхай гэх мэт томоохон орд газрууд, автозам, төмөр зам, нар, салхины эрчим хүч одоо баригдаж байгаа нефтийн үйлдвэр гээд бүгд байна. Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж байдаг томоохон боомтууд ч говьд үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар улам бүр өргөжиж тэлсээр зарим нь ачааллаа даахгүйд хүрч байгааг бид мэднэ. Ийм байхад говьчууд бид яагаад манан буданд төөрч, тоос шороонд дарагдаж амьдрах ёстой гэж. Говийн бүсийн аймгуудад хөгжих, ард иргэд нь ажилтай орлоготой, амгалан тайван амьдрах олон боломж байна. Боломжийг бодит ажил болгох хэрэгтэй.
-Хэрвээ таныг иргэд сонгогчид дэмжиж итгэл хүлээлгэн Улсын Их Хуралд сонговол ямар бодлого зарчим барьж ажиллах вэ?
-Нүдээ таглуулж, чихээ бөглүүлж, амаа үдүүлэхгүйгээр бодит байдлыг илэн далангүй үнэнээр нь хэлж, ярьж зөвхөн хуулинд захирагдаж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжих хуулиудын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах болно.
-Сонгогчдодоо хандаж юу хэлэх вэ?
-Иргэд, сонгогчдодоо худалчгүй, хулгайчгүй, хуйвалдаангүй, луйваргүй нийгмийг бий болгоё гэвэл бид улс орон, үр хойчийнхоо ирээдүйг харж, зөв сонголт хийх хэрэгтэйг хэлэх нь илүүц биз ээ. Цаг өөр болсон. Залуус илүү хэрсүү ухаалаг болж байна. Ард иргэд өнөөдөр хэн нь илэрхий худал ярьж, хуурамч баг өмсөж явааг мэддэг, мэдэрдэг болсон. Одоо тэд өнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаал харж сонголт хийдэг цаг үе ард өнгөрсөн учраас иргэд, сонгогчдынхоо сонголтонд эргэлзэхгүй байна. Миний бие ямар нэг нам, бүлэглэл, эрх мэдэлтний нөлөөнд автахгүйгээр иргэдийнхээ дуу хоолой, нүд, чих болж ажиллана.

Б.Лхагвадорж
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.