Сэтгэгдэл 0
С.Зориг агсны хөшөөг гинжилсэн иргэнийг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Энэ оны 06 дугаар сарын 18-ны өдөр “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас ирсэн дуудлага, мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, энэ оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.