Сэтгэгдэл 0

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Өрхийн амьжиргаа, даван туулах” хөтөлбөрөөс ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад гамшиг, ослын голомтод амилуулах суурь тусламжийг үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор тоног, төхөөрөмжийг гардуулан өглөө.
Энэ хүрээнд 53.1 сая төгрөгийн үнэ бүхий 12 нэр төрлийн 17 ширхэг эмнэлгийн яаралтай тусламжийн болон холбооны тоног төхөөрөмжүүд багтаж байна.
Ингэснээр гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгийн чадавх, бэлэн байдал дээшлэх боломж бүрдэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.