Сэтгэгдэл 0

Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНСУ-ын тусгай хүчний хамтарсан цэргийн сургууль энэ сарын 10-ны өдөр эхэллээ. Цэргийн сургуулийг нээж Монголын талаас Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч Б.Баатар, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагч Б.Хаш-Эрдэнэ, Өмнөд Солонгосын талаас БНСУ-ын цэргийн атташе Пак Ин Чол, Консул Шин Ги Жун нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэхүү хамтарсан цэргийн сургууль нь хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, цэргийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, тусгай хүчний цэргийн чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.