Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ц.Бямба-Отгонд “улсын арслан”, С.Сүхбатад “улсын заан”, Э.Дашид “улсын харцага”, Б.Баянмөнхөд “улсын начин” цол хүртээлээ

2024/06/17
Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан улсын цол, чимгийг өнөөдөр гардуулж өглөө.
“Улсын начин” цолыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Бүрнээгийн БАЯНМӨНХ,
“Улсын харцага” цолыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Эрдэнэбатын ДАШ,
“Улсын заан” цолыг Архангай аймгийн Хашаат сумын харьяат Сүхбаатарын СҮХБАТ,
“Улсын арслан” цол хүртэж буй Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын БЯМБА-ОТГОН,
• “Үлэмж бадрах” чимгийг Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихын ХАНГАЙ нарт хүртээлээ.
Шадар сайд С.Амарсайхан эдгээр бөхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл,төрт ёсны үйл хэргийн салшгүй хэсэг. Мөн Та бидний оршихуйн дархлаа. Та бидний нэгэн том бахархал бол нүүдэлчдийн үр удам гэх ялгарал. Тэр ялгарлын нэн чухал бөгөөд салшгүй хэсэг нь эрийн гурван наадам. Төрт ёсны баяр. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Эрийн 3 наадам”, Тэр дундаа “үндэсний бөх” хэмээх нүүдэлчин монголчуудын эртнээс улбаат ёс заншил, эцэг өвгөдийн гэрээс болсон соёл-уламжлалыг өвлөн тээж, түгээн дэлгэрүүлж яваа бөхчүүдээ Монголын ард түмэн хэзээд хүндэтгэн дээдэлж ирсэн. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Монгол бөхийн спортын дэг жаяг, ёс жудаг, мөн чанар, бяр, ухаан, сүр хүч суларч, ёс суртахууны доройтолд орсон.
Монгол бөхийн дэвжээ булхайны, будлианы, талцал хуваагдлын талбар болж байгааг хэн хүнгүй харж, харамсдаг боллоо.
МОНГОЛ БӨХ ГЭДЭГ ЗӨВХӨН ҮНДЭСНИЙ СПОРТ БИШ, энэ бол нүүдэлчдийн зан заншил, аж байдал, уламжлалт ахуй сэтгэлгээний онцлогийг шингээсэн, ХҮН ЧАНАР, МӨН ЧАНАРЫН НҮНЖИГ, ШҮНШИГ ОРШСОН ЦОГЦ ОЙЛГОЛТ юм.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг. Нэг хэсэг жудаггүй бөх, дасгалжуулагчаас болж нийт бөхийн дэвжээнд хар толбо ихээхэн сууж байна. Хууль журамд заасан хэдий ч түрүүлсэн бөх сэргээшээс болж цол чимэгээ хураалгаж, даваагүй давааны цолыг нөхөж өгөх, авах нь цаашид хэн хэндээ таатай бус явдал. Энэ бол төрт ёсны уламжлалт их баяр наадам, ард түмний итгэл сэтгэлийг үнэгүйдүүлж буй явдал” хэмээн онцолсон юм.
Мөн удахгүй болох Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадамдаа жудаг ёсыг сахин, үнэн хүчийг үзэн, харгүй сайхан барилдаж, наадамчин олноо баясгаж, үндэсний бөхийн гайхамшигт өв соёл, нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөв.

Холбоотой мэдээ

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
АН-ын бүлэг: Ашигт малтмалын тухай хууль, ХАҮТ-ын тухай хуулийн мэдээллийг сонсоно
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ
Алба хаагчид нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он