Сэтгэгдэл 0

Хан-Уул дүүргийн 22-р хороо, ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замыг өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас хаана.
Тус замыг 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Энэ замд авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.