Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АТГ: Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 20 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

2024/06/04

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 87 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 908 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 883 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн 3 хэрэгт нийт 20 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “С” нар бусдад давуу байдал бий болгосон гэх, “Ш” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх, “М” нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төслийн зохицуулагчаар томилогдон ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгосон гэх, Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан тушаалтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, “Б” нь Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх, Нийслэлийн ...-р сургуулийн удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх, “Б” нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын удирдах албан тушаалтан “Ч” нь бусдад давуу байдал бий болгосон гэх, Замын-Үүд чөлөөт бүсийн удирдах албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Холбоотой мэдээ

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
АН-ын бүлэг: Ашигт малтмалын тухай хууль, ХАҮТ-ын тухай хуулийн мэдээллийг сонсоно
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ
Алба хаагчид нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он