Сэтгэгдэл 0
Монгол Улсын гадаад өрийн нийт үлдэгдэл энэ оны эхний улирлын байдлаар 35 тэрбум ам.доллароос давжээ. Энэ нь өнгөрсөн оны сүүлийн улирлаас өссөн үзүүлэлт юм. Сүүлийн дөрвөн улиралд Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл харьцангуй буурах хандлагатай байсан ч 2023 оны эцсээр өссөн билээ.
Засгийн газар олон улсын зах зээлд гаргасан гадаад өрийн үлдэгдэл 1.7 орчим тэрбум ам.доллар, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 6.17 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.
Монгол Улсын Төв банкны гадаад өрийн үлдэгдэл 1.7 тэрбум ам.доллар болж буурчээ. Монголбанк БНХАУ-ын Төв банктай байгуулсан своп хэлцлийн дүнгээс өнгөрсөн оны 12-р сард 210 сая ам.доллар, дөрөвдүгээр сард нэг тэрбум юанийг тус, тус төлсөн юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.