Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ноос, ноолуурын үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт болов

2024/05/31

Ноос, ноолуурын зах зээл, үнэ цэний сүлжээнд оролцогчид, ялангуяа хонины ноос үйлдвэрлэгч малчид болон малчдын хоршоод нь Монгол Улсын Засгийн газраас танилцуулсан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хэрхэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ноос боловсруулагч дотоодын компаниудтай хэрхэн хамтран ажиллах, сүлжээнд оролцогчид үр ашигтай хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох болон зах зээлийн холбоосыг бий болгох замаар ноос, ноолуурын үнэ цэний сүлжээг хөгжүүлэх зах зээлийн шийдлүүд, түншлэлийн механизмуудыг тодорхойлж, төслийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэх зорилготой “Ноос, ноолуурын үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт” -ыг Улаанбаатар хотноо тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, ХХААХҮЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл хамтран зохион байгуулсан тус уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв.

Уулзалтаар хонины ноос, ноолуурын үнэ цэний сүлжээний нөхцөл байдлын талаарх ойлголт, зах зээлийн боломжуудыг сайжруулах, ХХААХҮЯ-аас хонины ноосны салбарын бодлого, арга хэмжээг хоршоод, аж ахуй нэгжүүдэд таниулах, үйлдвэрлэгчдийн хоршоо, боловсруулагч малчдын хооронд үр дүнтэй, үр бүтээлтэй холбоо тогтоох зах зээлийн шийдлийг тодорхойлох, ноосны нэмүү өртгийн сүлжээг сайжруулахад шаардлагатай үйл ажиллагаа, нөөцийг тодорхойлох, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэхийн сацуу ноос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай очиж танилцах арга хэмжээг зохион байгуулав.

Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2 үйлдвэр, нэхэх 4 үйлдвэр, ээрэх 9 үйлдвэр, нэхээсгүй үйлдвэрлэл эрхлэх 1 үйлдвэр, угаах 25 үйлдвэр, хялгас ялгах 9 үйлдвэр, сүлжих 56 үйлдвэр, эсгий эдлэлийн 16 үйлдвэр, ноосон бордооны 1 үйлдвэр, эсгийлэх 120 үйлдвэр, нийт 257 үйлдвэр хонь, тэмээний ноос ноолуур, сарлагийн хөөвөр боловсруулан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
АН-ын бүлэг: Ашигт малтмалын тухай хууль, ХАҮТ-ын тухай хуулийн мэдээллийг сонсоно
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ
Алба хаагчид нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он