Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Ардын намын өнгөн дээр авлигаар 121-т жагслаа, хэний гавьяа вэ?!

2024/03/13
Монгол ялна гэх мундаг уриа 2017 онд “од” болов доо. Хувь заяаны шоглоомоор ялна гэж цээжээ дэлдсэнээс хойш монголчууд авлигын индекст өөд нар үзсэнгүй. Өнгөрсөн оны авлигын төсөөллийн индекст Монгол Улс 33 оноо авч 180 улсаас 121-т бичигдлээ. Түүхэн доод үзүүлэлт гэвэл энэ. Сүүлийн хоёр сонгуулийн үр дүнгээр засаг атгасан МАН-ын өнгөн дээр ийнхүү Монгол Улс түүхэн доод түвшинд хүрэв. Хэний гавьяа вэ? Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнх үү, спикер Г.Занданшатарынх уу, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх үү...

Авлига гэдэг хэрэгт нь тохирсон тусгайлсан шүүх байгуулна гэж өнгөрсөн жил попорч байв. Улс төрийн агуулгаараа махны машин болох нигууртай энэ санаачилгыг сүртэй дүртэй сайд нар нь хүртэл дэмжихээ илэрхийлсэн. Сошлын хөөсрөл ч чухамдаа үүн рүү чиглэгдэж, дагнасан шүүхтэй болохыг дэмжсэн их мэдэгчид гарч ирэв. Таван “Ш” ажиллагаа гэж сүржигнээд шүдгүй арслангууд намнасан “ажиллагаа” ч эрчимжлээ. Чухам хэн сонссон нь үл мэдэгдэх сонсголын тоо ч олшров. Эрх мэдэлтнүүд тоглоомын дүрмээрээ, мэдлийн хүрээгээ халхавчлаад өнгөрсөн сонсгол авлигын үзүүлэлтийг бууруулж чадсангүй. Авлигатай тэмцэнэ, хэнээс ч айхгүй байна гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн индэр дээрээс хашхираад ч авлигын үзүүлэлтийг бууруулсангүй. Асуудал дэгдсэний дараа сүр бадруулдаг төрийн тэргүүнтэй, парламентын ардчиллын чухлыг сурталддаг даргатай байгаад ч нэмэр алга.

Авлигын үзүүлэлтийг тооцохдоо дэлхийн авлигын төсөөллийн түвшнийг харуулсан төрийн болон нийтийн албан дахь нийлбэр индекс юм. Монгол Улс өмнөх жилийнхээс буюу 2022 оны үзүүлэлтээс таван байр ухарсан. “Монгол ялна” гэж цээжээ дэлдсэний дараа жил 93-рт жагсаж түүнээс хойш гулссаар 121-т хүрч ирлээ. Авах ёстой 100 онооноос бид 33 оноо авсан. Ази номхон далайн бүс нутгийн дундаж нь 45. Бүс нутаг даяар нийт хүн амын 68% авлигын индексийн 50 онооноос доош түвшинд амьдарч байна. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн улсуудтай харьцуулахад Монголын оноо хоёроор бага байгаа юм. Бид үндсэндээ гажуудсан ардчилалтай африк тивийн улс орнуудтай зуузай холбон давхиж байна. Биднийг ийм байгааг Бертельсмэн сан, Дэлхийн эдийн засгийн чуулган зэрэг 9 байгууллагын хөндлөнгийн судалгаагаар дүгнэчихсэн гэсэн үг.

Авлигын индексийг ерөнхий 13 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг. Тухайлбал улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан эсэх, нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, төр засаг авлигын эсрэг тэмцэж, төрийн байгууллагуудад шударга ёсыг хэвшүүлж байгаа эсэх зэрэг 13 шалгуур үзүүлэлт бий. Үүнээс хамгийн чухал нь төрийн үйл ажиллагааны мэдээлэл олон нийт, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлд нээлттэй байгаа эсэх гэдэг үзүүлэлт юм. Байгууллагын нууц нэрийн дор бүх хулгай луйвраа нууж, гэрэл цохиулах хэдийгээ зохион байгуулалттай “түлхдэг” манай улсад төр засаг нээлттэй байгаа юу гэдгийг дахин бодох цаг нь болсон. Түүнчлэн хэвлэл мэдээллийн тухай хуультай, түүндээ сэтгүүлчдийг хамгаалах тогтолцоотой бол авлигын индекст бид арай дээр түвшинд бичигдэх байлаа. Төрийн өндөр албан тушаалтнууд бид тэмцээд, шилэн болоод байхад албаар доор байрт бичиж байгаа гэж биеэ өмөөрөх хандлага бий. Гэвч үнэн хэрэгтээ үгүй юм. Авлигын индекст дараах зүйлсийг хамааруулж үздэггүй. Яагаад гэдгийг тайлбарлая. Авлига өгсөн, авсан хэрэг тус бүр, татвараас зувчуулж, зайлсхийсэн эсэх, хууль бус санхүүгийн гүйлгээ, авлигад өртөмтгий мэргэжил болох хууль, нягтлан бодогч, санхүүгийн зөвлөх үйлчилгээ гэх мэт. Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэг, далд эдийн засаг, авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг төсөөллийн индекст авч үздэггүй юм. Тиймээс авлигатай тэмцэж, хэрэгтнүүдийг олж тогтоож байгааг огт харгалзан үздэггүй байх нь. Авлигатай улс орноос л авлига, албан тушаалын хэрэг илэрч байгаа учраас авлигажсан гэж дүгнээд системтэй нь, үр дүнтэй нь ярьдаг болж таарч байна.

Утгаараа монголчууд яллаа, гавьяаг нь хэн үүрэх вэ?!

Холбоотой мэдээ

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Хандивын барилдааны орлогоор ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчилнэ
Нийслэлийн томоохон 16 төслийн талаарх ээлжит шуурхай хуралдаан боллоо
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ
640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна
ЗГ: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд ургийн эмгэгийг эрт илрүүлэх зөөврийн хэт авиан болон зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв
Капитал банк ХХК, Чингис хаан банк ХХК-иас авах Нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулах чиглэлээр, хууль зүйн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он