Сэтгэгдэл 0
Кембрижийн “Багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах багш нарт батламж гардууллаа

БШУЯ-наас Кембрижийн “Багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр”-ийн зохицуулагчийн эрх олгох сургалтад хамрагдах 26 багшийг сонгосон.
Тэд бол гүйцэтгэлийн үнэлгээнд хоёр жил дараалан 1 дүгээр түвшинд үнэлэгдсэн Монгол Улсын зөвлөх зэрэгтэй багш нар юм.
Кембрижийн хөтөлбөрт хамрагдах багш нар нь БШУЯ-ны харьяа мэргэжлийн байгууллага, орон нутгийн БШУГ-ын мэргэжилтэн, багш бэлтгэх их, дээд сургууль болон үр бүтээлтэй ажиллаж буй ЕБС-ийн багш нар, багшийн хөгжил хариуцсан сургалтын менежерүүдийн төлөөлөл юм.
Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийг байгуулахад Монгол Улс Кембрижийн их сургуультай хамтран ажиллаж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.