Сэтгэгдэл 0

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17-ын буудлын зам дээр автобус шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2024.05.28/ 20:33 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны арын хэсэг шатаж байсныг 20:39 цагт бүрэн унтраасан байна.
Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлт гараагүй байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.