Сэтгэгдэл 0

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд болж байна.
Тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдсөнөөс мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь (өмнө нь (Алмата-2022) алтан медалиа хүртэж байгаа бөгөөд тэрбээр ДАШТ-ий дөрөв дэх медалиа гардлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.