Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ

1 цаг 10 минут

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,201 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,476 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 770 хэрэг шинээр нээж, 342 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 84, Өмчлөх эрхийн эсрэг 81, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 17, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 7, Авлигын эсрэг 5, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 4, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, Эдийн засгийн гэмт хэрэг 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэж байна. 

Авлигын хэргийн талаар:

- Н.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэгтээ зөрчилгүй хяналт шалгалт хийлгэж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн  хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн сум дундын анхан шатны шүүхэд;

- Д.Б нь “Ц...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, Ж.М нь борлуулалтын хэлтсийн даргаар, А.С нь санхүү, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа  бүлэглэн нэр бүхий компаниудын төлбөрийг дараа төлөх нөхцөлөөр худалдан авах гэсэн хүсэлтийг холбогдох дүрэм, журмыг зөрчиж, хуралдаанаар хэлэлцүүлэлгүй, нэмэлт гэрээ байгуулахгүйгээр шийдвэрлэж, “М...” ХХК-д 1 тэрбум 646 сая төгрөгийн үнэ бүхий 5.8 тн цемент, “Т...” ХХК-д 548.7 сая төгрөгийн 3 тн цементийг зээлээр олгож давуу бусдад байдал бий болгосон;

Н.Г нь “Ц...” ХХК-ийн стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа “Ө...” ХХК-иас гаргасан хүсэлтийг ажлын хэсгээр хэлэлцүүлж, шийдвэрлээгүй гэдгийг мэдсээр байж, үл хөдлөх хөрөнгийн барьцаанд үндэслэн дараа төлбөрт нөхцөлөөр гэрээ байгуулж, 2 тэрбум 446 сая төгрөгийн үнэ бүхий 8.9 тн цементийг зээлээр олгож, бусдад давуу тал бий болгосон;

П.З нь “Ц...” ХХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Т.А, Х.Т, Д.Б нарын албан тушаалтнуудтай бүлэглэн техникийн тодорхойлолтод нүүрсний төсөвт өртөг болон тээвэрлэлтийн хэмжээг дур мэдэн, үндэслэлгүйгээр өөрчилж нийт тоо хэмжээг нэмэгдүүлж, “Ш....” ХХК-д давуу байдал бий болгосон гэх нэр бүхий 10 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах хэргийн талаар

- А.Г, Б.Г, П.Ц нар нь бүлэглэн 2026 оны 6 дугаар сарын 22-ний өдөр “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, метамфитамины бодисын агууламжтай,16.9 грамм жинтэй   хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор БНТУ-аас олон улсын шуудан илгээмжээр дамжуулан улсын хилээр нэвтрүүлсэн;

- Б.Г, Б.Б нар нь бүлэглэн 2026 оны 8 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирэхдээ “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, метамфитамины бодисын агууламжтай 509.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг ачаандаа нууж, бусдад худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэх 2 хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Л.Т нь 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт "speed" гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- М.Т, М.Т, О.А, Н.А нар нь бүлэглэн 2026 оны 5,9 дүгээр саруудад хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Эдийн засгийн гэмт хэргийн талаар:

- Л.А, Э.У нар нь тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байхдаа 2024 оны 8-11 дүгээр саруудад нэр бүхий хуулий этгээд, иргэдэд шар манжин худалдан борлуулсан мэтээр төлбөр тооцооны хэрэгсэл буюу санхүүгийн анхан шатны баримт болох и-баримтыг хуурамчаар үүсгэж, түүнийгээ ашиглаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг зөрчиж, хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Л.А нь нийт 2 тэрбум, 203 сая төгрөг, Э.У нь нийт 354 сая төгрөгийг хууль бусаар авсан гэх 2 хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд; 

Өмнөговь аймгийн прокурорын газраас: 

Ц.П нь 2026 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүч хэрэглэж, олон тооны шарх, зовиур үүсгэж, харгис хэрцгий аргаар эрүүл мэндэд нь халдаж, хүндэвтэр хохирол учруулсан, хүчиндсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.8 дахь заалт (хүчиндэх), Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ

И-баримтад хуурамч бүртгэл хийлгэж төрөөс 2.2 тэрбумын урамшуулал авсан тариаланчдыг шүүхэд шилжүүллээ
Хээрийн 3 түймрийг бүрэн унтраалаа
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

И-баримтад хуурамч бүртгэл хийлгэж төрөөс 2.2 тэрбумын урамшуулал авсан тариаланчдыг шүүхэд шилжүүллээ
IEA: Дизель түлшний нийлүүлэлтийн хомсдол 2027 онд үргэлжилнэ
Хээрийн 3 түймрийг бүрэн унтраалаа
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
WSJ: Путин Украинтай холбоотой асуудлаар Трамп, Ши Жиньпин нартай дээд хэмжээний уулзалт хийх санал дэвшүүлэв
Засгийн газар УИХ-д шинээр 11 их наяд төгрөгийн өр тавих санал оруулжээ
Ханхүү Харри, Меган Маркл нар хааны гэр бүлийн гаргасан шийдвэрийг хэзээ ч зөвшөөрч байгаагүй
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Жан Бийгл-г хүлээн авч уулзлаа
“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ эхэллээ
Шатахууны нөөц, нийлүүлэлт болон түгээлтийн хяналтыг эрчимжүүлж байна
"Justice for Altantuya Shaariibuu" баримтат кино бүтээжээ
Судалгаа: Есөн цаг унтах нь эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг
БЕГ-ын дарга Х.Тамир, Хөвсгөлийн ИТХ-ын дарга асан Г.Мөнгөнхуяг нарыг шалгаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он