Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

Дарханы шүүхийн шүүгч Т.Жавхлантөгсийн бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй шүүгдэгчийн ширээнд суулгасан нь хууль зөрчив үү

1 цаг 25 минут
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан И.Хүдэрцэцэг нарт холбогдох, олны анхааралд өртсөн хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, уг хоёр албан тушаалтан прокуророор ажиллаж байхдаа МУИС-ийн багш Д.Янжинхорлоотой холбоотой, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн маргаанд оролцогчдын нэг талд үйлчилсэн хэмээн хэвлэлүүдэд мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа албан бичиг хүргүүлж, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Янжинхорлоогийн нэр дээр гаргуулахад нөлөөлсөн байж болзошгүй хэмээн буруутгагдсан байдаг. МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь Г.Ичинхорлоо, Г.Өлзийбаяр нарын хамтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдүүлж, өөрийн нэр дээр бүртгүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон шүүх хэргийг нь эцэслэн шийдвэрлэж чадахгүй, нааш цааш “шидэлцсээр” байгаа билээ. Д.Янжинхорлоод давуу байдал олгоход хамт нэг ангид сурч байсан гэх прокурор И.Хүдэрцэцэг тэргүүтэй хүмүүс оролцсон хэмээн цахим мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг шуугьсан.
 
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Т.Жавхлантөгс, И.Хүдэрцэцэг нарт Эрүүгийн хуулийн 21.14-2 дахь хэсгийн “Прокурор хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх өнгөрсөн даваа гарагт уг хэргийг хэлэлцээд Т.Жавхлантөгсөд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, И.Хүдэрцэцэгийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээр хасан 5.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
 
Хачирхалтай нь, шүүн таслах үйл ажиллагаа явуулж буй иргэний хэргийн шүүгч гэм буруутай, эсэхээ дэнслүүлэхээр шүүхийн танхимд суусан явдал. Гэм буруутай, эсэхээ шийдвэрлүүлж байгаа шүүгч бусдын хувь заяа, эд хөрөнгийн маргааныг хянан шийдвэрлэж болох уу. Уг нь эл хэрэгт холбогдсон шүүгч Т.Жавхлантөгсийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллага, АТГ-аас Шүүхийн сахилгын хороонд гаргасан байдаг. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 39.4-т заасан “Сахилгын хороо шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлсэн бол шийдвэрээ Ерөнхий зөвлөлд танилцуулна” гэх заалтын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдсэн юм. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгч Т.Жавхлантөгс Дархан-Уул аймагтаа иргэний хэрэг хэлэлцэн дэнсэлсээр байв. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 2-нд хоёр иргэний 11.8 сая төгрөг нэгнээсээ гаргуулах маргааныг хянан шийдвэрлэжээ.
 
Хэрэв шүүхээс өмнөх шатанд буюу прокурор хэргийг хянаж байхдаа Т.Жавхлантөгсөд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ШЕЗ, Сахилгын хороо нь бүрэн эрхийг нь сэргээж, шүүн таслах ажлаа явуулж байсан бол эрүүгийн хэргийн шүүх хурлаар оруулах ёстой байсан уу. Шүүх хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй атал ийм хачирхалтай явдал гаргасныг жирийн иргэд хэрхэн ойлгох вэ.

Холбоотой мэдээ

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Улсын хэмжээнд 2026 оны эхний 9 сарын байдлаар малын гоц халдварт өвчний 115 тохиолдол бүртгэгджээ
Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
"Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв" нээгдлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт 2027 онд 7.7 тэрбумаар тоног төхөөрөмж, шинэ систем худалдаж авна
Дарханы шүүхийн шүүгч Т.Жавхлантөгсийн бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй шүүгдэгчийн ширээнд суулгасан нь хууль зөрчив үү
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ
Дүүргийн цагдаагийн газартай холбогдох илүү амар боллоо
Дээд шүүх ​“Авлига хороолол”-ын гэх хэргийг хэлэлцэхээр болжээ
Э.Алтанцэцэг: Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан агнахыг хуулиар хориглодог
Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулав
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Францад өрнөж буй жагсаалтай холбоотойгоор 6800 хүн саатуулагдсаны 86 хувь нь хүүхэд байна
Улсын хэмжээнд 2026 оны эхний 9 сарын байдлаар малын гоц халдварт өвчний 115 тохиолдол бүртгэгджээ
Э.Бат-Амгалан, Ж.Энхбаяр нар 2027 онд 35.5 тэрбумаар ТЭЗҮ, зураг төсөл, зөвлөх үйчилгээ авна
Гадаадын иргэд монгол иргэнийг зодож гэмтээжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он