
"Баку-2026" ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ.
"Айчи-Нагоя-2026" Азийн наадам, "Баку-2026" ДАШТ гэсэн хоёр том тэмцээнээс хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Л.Энхрийлэн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 5,935 оноогоор хоёрдугаарт бичигдсэн байна.
Энэ жингийнхнийг 40 дараалан ялж, есөн тэмцээнд дараалж аваргалаад буй дэлхийн хошой аварга, Японы К.Харука 8,100 оноогоор тэргүүлжээ.
Ингээд жин тус бүрийн эхний 20-д багтсан монгол бөхчүүдийн чансааг танилцуулъя.
Эрэгтэй
-
60 кг: Б.Сүхбат 2274 оноогоор 19-р байр
-
73 кг: Л.Анхзаяа 2939 оноогоор 9-р байр, О.Уранбаяр 2154 оноогоор 16-р байр
-
+100 кг: Б.Гончигсүрэн 2649 оноогоор 13-р байр
Эмэгтэй
-
48 кг: Ж.Анударь 3525 оноогоор 11-р байр, Г.Наранцэцэг 2825 оноогоор 15-р байр
-
52 кг: М.Нандин-Эрдэнэ 3129 оноогоор 12-р байр
-
57 кг: Т.Ариунзаяа 2260 оноогоор 14-р байр
-
63 кг: Л.Энхрийлэн 5935 оноогоор хоёр, Б.Ганхайч 3510 оноогоор 6 дугаар байрт тус тус жагсаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.