Сэтгэгдэл 0

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Оюутолгойн ногдол ашгийн мөнгийг зарцуулах Ерөнхий сайд хууль бус санаачилга гаргасан гэж мэдэгджээ. Тэрбээр “Оюутолгойн ногдол ашиг хуулиараа Үндэсний Баялагийн санд иргэдийн дансанд хуримтлагдах ёстой болохоос биш Ардын намын авлигад идэгдсэн хулгайн мөнгийг нөхөх зориулалтгүй. Монголын төр стратегийн ордуудаас төрд ногдох ногдол ашгийг хэрхэн хуримтлуулах, зарцуулах тухай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2 жилийн өмнө баталсан билээ. Гэтэл Ерөнхий сайд хуулиа гишгээд, хулгайд нэрвэгдсэн төслүүдэд зарцуулах хууль бус санаачилга гаргаад, олон нийтээс санал асууж эхэлжээ. Авлига, үр ашиггүй төслүүдийн төлөөсийг ард түмнээр төлүүлж болохгүй. Иргэдийн хуримтлалд очих мөнгийг төсвийн цоорхой нөхөх хэрэгсэл болгож болохгүй” гэсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.