Сэтгэгдэл 0

Энэ он гарсаар шатахууны үнэ тэр дундаа АИ92 бензиний үнэ 1000 орчим төгрөгөөр өсөөд байна. Гэвч хүрэлцээ төдий л нэмэгдсэнгүй хэвээр байна. Тодруулбал, өнгөрсөн долоодугаар сард ОХУ-д үнэ өөрчлөгдсөнтэй холбоотой хэмээн литр тутам 250 төгрөгөөр нэмэгдэж байсан. Улмаар наймдугаар сард нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалан 200 төгрөгөөр нэмэгдэж Улаанбаатар дахь ханш нэг литр нь 3040 төгрөгийн үнэтэй болсон юм. Тэгвэл өнгөрсөн шөнөөс эхлэн олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзэл, импортын хүндрэлээс шалтгаалан литр тутамдаа 540 төгрөгөөр нэмэгдэж 3600 болоод байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны албаны эх сурвалж “10 дугаар сард ОХУ-аас авах үнэ нэмэгдсэн. ААН-үүдийн хувьд өнгөрсөн өдрүүдэд өртгөөс нь доогуур үнээр худалдаалж байсан. Яалт ч үгүй олон улсад хямралт байдал үргэлжилсээр байгаа учраас нефтийн бүтээгдэхүүний үнэ бүх төрөлдөө хөдөлсөөр байна” гэсэн юм.
Орон нутагт шатахууны үнэ литр тутамдаа Улаанбаатар хотоос 200-400 төгрөгөөр илүү байгаа нь шүүмжлэл дагуулсаар байгаа. Шатахууны үнийн тухайд БНХАУ-аас евро5 стандартын бензинийг 4960 төгрөгөөр худалдаалж байгаа. Ирэх 11 дүгээр сард үнэ дахин нэмэгдэнэ гэсэн мэдээлэл ч гарч буй. Үүнийг дагасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт ч хэдийн зах зээлд хүчтэй мэдэгдээд эхэлсэн билээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.