Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Д.Түвшинтөгс: Ховор ургамал хууль бусаар түүж, бэлтгэсэн тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж төлүүлэх хуулийн зохицуулалттай

1 цаг 16 минут

Прокурорын байгууллагаас сүүлийн 5 жилийн байдлаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 327 гэмт хэрэгт хяналт тавьсан. Энэ төрлийн гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт зэргээс шалтгаалаад Сэлэнгэ, Дорнод, Булган, Завхан аймгуудад зонхилон үйлдэгдэж байна.

“Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Түвшинтөгстэй байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, хуулийн зохицуулалтын талаар ярилцлаа.

Завхан аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн 3 жилийн байдлаар судалсан байна. Судалгаагаар ямар төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна вэ?

Газар нутгийн онцлогоосоо шалтгаалаад Завхан аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод болон байгалийн ургамлыг бэлтгэх гэмт хэргүүд зонхилон үйлдэгддэг бөгөөд хүрээлэн байгаа орчны эсрэг нийт гэмт хэргийн 87 хувийг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргүүд Тосонцэнгэл, Завханмандал, Их-Уул зэрэг сумдад түлхүү үйлдэгдсэн байна.

Аймгийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй холбоотой 47 хэрэгт хяналт тавьсан.

 

Үүнээс хууль бусаар мод бэлтгэх 33, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 8, хууль бусаар ан агнах 5, хууль бусаар ашигт малтмал ашиглах 1 хэрэг бүртгэгдэн шалгагдсан.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэчнээн хүнд, ямар хуулийн хариуцлага хүлээлгэсэн бэ?

Тус прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн 61 хүнд холбогдох 42 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Шүүхээс хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 19 хүнд торгох, 3 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 1 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Мөн 38 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, прокурорын саналыг үндэслэн 21 хүнд тэнссэн хугацаандаа хууль бусаар мод бэлтгэсэн ойн бүсэд 100 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, 2 хүнд гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэсэн нь хариуцлагын хувьд оновчтой ял шийтгэл болж чадсан гэж үзэж байна.

Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн нэг хэргийн 2 шүүгдэгчид ял оногдуулсан нь тус аймагт энэ төрлийн гэмт хэргийн “бэлтгэх” үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэсэн анхны тохиолдол болсон.

Завхан аймгийн нутаг дэвсгэрт байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг зонхилон үйлдэгддэг юм байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл юу байна вэ?

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан ургамлыг түүх, бэлтгэхийг Эрүүгийн хуулиар хориглодог. Гэвч байгалийн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг буурахгүй байгаа нь хүрээлэн байгаа орчинд сөрөг үр дагавар учруулж байна.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг нь улирлын чанартай буюу 4-10 дугаар саруудад зонхилон үйлдэгдэж байна. Тэр дундаа нэн ховор ургамлын жагсаалтад багтсан хонин арцыг хууль бусаар түүж, бэлтгэх тохиолдол их гарч байна. Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр хайрханы арц нь нэн ховор ургамал юм.

Эрт дээр үеэс арцыг ахуйн хэрэгцээндээ өргөнөөр ашигласаар ирсэн. Гэтэл иргэд хонин арцыг ашиг олох, бусдад худалдаалах зорилгоор зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр түүж байгаа нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болж байна. Нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зохицуулалттай.

Энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага ямар байдаг вэ?

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэдэг нь зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуульд зааснаар өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг хэлнэ. Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг 5.4 саяаас 27 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай.

Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахаас гадна хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг Байгаль орчны тухай хуульд зааснаар 5 дахин нэмэгдүүлж төлүүлдэг.

Хонин арцыг түүж, бэлтгэсэн хэчнээн хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн бэ?

Прокуророос сүүлийн 3 жилийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх буюу зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн 8 хүнд холбогдох 8 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн.

Дээрх хэргийн улмаас нийт 1086 кг арц бэлтгэснийг хураан авч, ургамлын аймагт учирсан 781.4 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргуулсан.  

Сэрэмжлүүлэг болгох зорилгоор нэг хэргийн тухайд тайлбарлавал, нэр бүхий иргэн 15 шуудай хонин арц түүж бэлтгэн, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэрэгт шүүхээс тухайн хүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хонин арцны экологи эдийн засгийн үнэлгээ болох 30.6 сая төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж, ургамлын аймагт учирсан хохиролд 153.2 сая төгрөгийг гаргуулж, мөн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Завхан аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?

Аймгийн прокурорын газраас зонхилон үйлдэгдэж байгаа хууль бусаар мод болон байгалийн ургамлыг түүж бэлтгэх гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байгаа сумдын удирдах албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах тухай прокурорын мэдэгдлийг хүргүүлсэн.

Цаашид тус прокурорын газраас ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл мэнд болон төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг тодорхойлж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Мөн иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүрээлэн байгаа орчноо хайрлаж, хамгаалах зөв хандлага төлөвшүүлэх зорилгоор яриа таниулга хийж, мэдээлэл хүргэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулинд байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж заасан байдаг. Тиймээс хүн бүр хүрээлэн байгаа орчинтойгоо зөв зохистой харьцаж, ховор ургамал, ан амьтны хамгаалахыг уриалж байна. 

 

Холбоотой мэдээ

Да хүрээ авто худалдааны төв орчимд 20 цэгт хөрсний бохирдлыг шинжлэв
Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Эрхүү хотын хүрээлэнгийн ажилтнууд халдварт өвчний улмаас эмнэлгийн байгууллагад хандсан тохиолдол сүүлийн 10 хоногт бүртгэгдээгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Д.Түвшинтөгс: Ховор ургамал хууль бусаар түүж, бэлтгэсэн тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж төлүүлэх хуулийн зохицуулалттай
Да хүрээ авто худалдааны төв орчимд 20 цэгт хөрсний бохирдлыг шинжлэв
Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Цаазаар авах ажиллагаа амжилтгүй болсон Криста Пайк ухаан оржээ
Эрхүү хотын хүрээлэнгийн ажилтнууд халдварт өвчний улмаас эмнэлгийн байгууллагад хандсан тохиолдол сүүлийн 10 хоногт бүртгэгдээгүй
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэв
Сибирт тахлын хоёр дахь сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл гарсан ч ОХУ үгүйсгэжээ
Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг хуралдлаа
Судалгаа: Z үеийнхэн 70 хувь нь өөрийн гэсэн тусдаа ажлын байртай байхыг илүүд үздэг
Монгол Улсад анх удаа дартсын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголоо
Хүлээн авсан өргөдөл, гомдлын 54.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Хүрээлэн байгаа орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он