Сэтгэгдэл 0
Эрхүү хотын хүрээлэнгийн ажилтнууд халдварт өвчний улмаас эмнэлгийн байгууллагад хандсан тохиолдол сүүлийн 10 хоногт бүртгэгдээгүй

ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын тарваган тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэн болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамтын ажиллагааны хүрээнд Эрхүү хотод үүссэн нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээллийг хүргэж байна.
Тус хүрээлэнгийн ажилтан “шалтгаан нь тогтоогдоогүй уушгины хатгалгаа” гэсэн оноштойгоор өвчилсөнтэй холбогдуулан халдварын эрсдэлийг үнэлэх, болзошгүй тархалтаас сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлжээ. Нарийвчилсан шинжилгээгээр өвчтөний сорьцоос түүний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой бичил биетэн илрээгүй байна.
Мөн сүүлийн 10 хоногт хүрээлэнгийн ажилтнууд халдварт өвчний улмаас эмнэлгийн байгууллагад хандсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд биологийн аюулгүй байдлын шаардлагын хэрэгжилтийг шалгасан комиссын дүгнэлтээр эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй болохыг тогтоожээ. Энэхүү дүгнэлтийг Роспотребнадзорын даргын даалгавраар ажилласан шинжээчдийн комисс мөн баталгаажуулсан байна.
2026 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар хавьтагчдын эмнэлгийн хяналтыг 100 хувь дуусгаж, халдварт өвчинтэй холбоотой эрүүл мэндийн байдал өөрчлөгдсөн тохиолдол илрээгүй байна. Түүнчлэн 5,000 орчим лабораторийн шинжилгээний үр дүнд аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй бөгөөд нөхцөл байдал хяналтад байгаа талаар албан ёсоор мэдээлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.