Сэтгэгдэл 0
БНСУ-аас алтан эдлэл нийлүүлнэ хэмээн иргэдээс 6 их наяд төгрөг залилсан гэр бүлийг шалгаж эхэллээ

“БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна” хэмээн 500 гаруй иргэнээс 6 их наяд төгрөг залилан мэхэлж авсан хэрэгт гэр бүлийн хүмүүс болох н.Ичинхорлоо, н.Мөнхбаатар нарыг албадан саатуулж, шалгаж эхэллээ. Тэд иргэдээс 6 их наяд төгрөг шилжүүлэн авсан ч хоёр сарын хугацаа өнгөрөхөд барааг нь ч өгөөгүй, мөнгийг нь ч буцааж шилжүүлээгүй байна.
Иймээс хохирогчид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Хохирогчид сэжигтнүүд хилээр гарч болзошгүй гэсэн мэдээлэл өгсний дагуу саатуулсан гэнэ. Хэрэгт холбогдогч нар хохирогчдод “Бараа маань удахгүй ирнэ. Аравдугаар сарын 20 гэхэд орж ирэх нь тодорхой болсон. Ачигдсан байгаа. Шинэ захиалга орж ирэхээр төлбөрийг нь барагдуулна. Хууль ёсоор оруулж ирэх юм бол грамм тутамд Монголбанканд мөнгө тушаана” гэх зэргээр ярьж байсан.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.