Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

Монгол эхнэртэй Нигери эр их хэмжээний хар тамхи оруулж иржээ

1 цаг 12 минут
Монгол эмэгтэйтэй гэрлэн манай улсад амьдардаг Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Эжикэмэ Чимэзиэ Жон их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлэн, хүлээн авч, борлуулахыг завдсаныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан илрүүллээ. Тэрбээр ойр тойрныхоо хүмүүстэй бүлэглэн өнгөрсөн сарын 16-нд нэг кг гаруй хар тамхи оруулж ирсэн аж.

Түүнд Эрүүгийн хуулийн 20.7-3.3 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улсын хилээр их хэмжээгээр нэвтрүүлсэн” гэх заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тооцон, шүүгчийн захирамжийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хориод буй гэнэ.

Эжикэмэ Чимэзиэ Жон өмнө нь эхнэр Б.Хулан болон өөр хүмүүстэй нийлж, “Лонати С.П.А”, “Делүксе мулти сервисес СРЛ” гэх компани байгуулан түүгээрээ дамжуулан Итали, Туркийн аж ахуйн нэгжүүдийг мэхэлж, мөнгө угаасан хэрэгт ял шийтгүүлсэн нэгэн. Тодруулбал, Туркийн “Алпин корап сан” зэрэг компани руу Эжикэмэ Чимэзиэ Жон хуурамч захидал илгээж, данс өөрчлөгдсөн гэж төөрөгдүүлэн “Лонати С.П.А” ХХК-ийнхаа дансыг өгч, 700,000 орчим еврог Монголд байгуулсан компаниудын “Голомт” банк дахь дансаар авч луйвардсан байдаг.

Уг мөнгөө “Сайн” хэмээх банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд БНХАУ руу шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг 2019 онд хэлэлцээд Эжикэмэ Чимэзиэ Жонд гадаадын аж ахуйн нэгжийг цахим хэрэгсэл ашиглан залилсан үйлдэлд нь долоо, мөнгө угаасан хэрэгт нь гурав, нийт 10 жил, эхнэр Б.Хуланд нь есөн жил хорих ял шийтгэсэн юм.

Тэд уг ялаа эдэлж дуусаад суллагдан дараагийн гэмт үйлдлээ өдүүлсэн бололтой. Б.Хулан нь нутаг нэгтнүүдээ золиослон хар тамхи тээвэрлүүлж байсан эгч дүүсийн нэг гэх албан бус мэдээлэл бий.

Холбоотой мэдээ

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаад улсаас албадан авчирсан 2 этгээдээс тухайн зардлыг гаргуулахаар шийдвэрлүүлжээ
Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Монгол Улсад 841.506 жуулчин ирээд байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаад улсаас албадан авчирсан 2 этгээдээс тухайн зардлыг гаргуулахаар шийдвэрлүүлжээ
Үндэсний музейн захирал асан Б.Сарантуяагийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасжээ
Монгол Улсад 841.506 жуулчин ирээд байна
Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Монгол эхнэртэй Нигери эр их хэмжээний хар тамхи оруулж иржээ
Б.Болор-Эрдэнэ: Өнөөдөр хөөрхий хурцдаад хурцдаад 0 цэгийн хөдөлгөөнд блок хийжээ. Байс хийгээд нэг хурал боллоо, зочин ирлээ, эсвэл дарга ядраад гэртээ харилаа, шөнө нойргүй маниакууд гүйлээ гэж зам хаадаг блокийн хажууд юу юм?
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
“Шатахууны салбарын катрель МАН-ын сонгуулийн санхүүг бүрдүүлж байна”
"КАРЕК" бизнес форум 2026: Бүс нутгийн холболтыг хөрөнгө оруулалт, бизнесийн бодит боломж болгон хөгжүүлнэ
Томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилт амжилттай боллоо
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Z үеийнхэний ажлаас халагдаж буй гол шалтгаан юу вэ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг өндөр эрсдэлтэй гэж дүгнэжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он