Сэтгэгдэл 0

Философич С.Молор-Эрдэнийг есдүгээр сарын 2-ны өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорьж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр түүнийг суллаж, хилээр гарах, нэр бүхий хүнтэй уулзахыг хоригложээ.
Тодруулбал, С.Молор-Эрдэнийг батлан даалтад гаргах захирамжийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт тус шүүхийн шүүгч Ч.Алдар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сараар сунгах захирамж гаргаад байсан юм. Уг захирамжийг эс зөвшөөрч С.Молор-Эрдэнийн өмгөөлөгч нар ерөнхий шүүгчид нь хандсанаар яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явах, нэр бүхий оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоосон байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.